Б.Дэлгэрсайхан: Д.Эрдэнэбат дарга аа, танай нам эрх барьж байхдаа бизнесменүүдийг дээрэмдэх бодлого явуулсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа эсэх талаарх М.Оюунчимэг гишүүний асуулгад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хариулав.

Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 17 тэрбум ам.долларын талаар АТГ дэлгэрэнгүй хариулт өгөөч?  Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Тиймээс АТГ-ын даргаас хариулт авмаар байна.

Ажлын хэсэг: Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж тодорхойлогдсон. 42 ААН 29 хүнээс 20 нь одоо төрийн албанд ажиллаж байсан одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд байгаа. Нэр бүхий хүмүүсээс тайлбар тодорхойлолт авсан.  Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор данс нээгээд ашиглаагүй, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 2008 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болоод 471 тэрбум төгрөг татвараас хөнгөлүүлсэн  байдаг. Сүүлд гаргасан хуулиар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нуусан байсан бүх хөрөнгөө ил гарга гээд хууль гаргахад 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарсан. Ингээд 2008 оныхоос 7,4 их наяд төгрөгийн хөрөнгийг чөлөөлчихсөн. Бид айлыг хардаад оффшор бүсэд хамаг мөнгө орчхоод байна гээд хардаад суугаад байдаг. Гэтэл шалтгааныг тогтооход дотоодод маш их мөнгө байна. Эрх зүйн орчныг шийдээд өгвөл шалгаад тогтоомоор байна. 

УИХ-ын гишүүн. Г.Занданшатар: Гадаадад байгаа мөнгийг илрүүлэх хууль зүйн чадамж байна уу? Оффшор бүс нутгаас мэдээлэл гаргуулж авах практик, чадавх хэр байна. Чадавхыг сайжруулахын тулд ОУ-ын байгууллагатай ямар төвшинд ажиллаж байна вэ? Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг яаж бүрдүүлэх вэ?

Ажлын хэсэг: Эрх зүйн туслалцаатай орнуудтай харьцаж байгаа. Бид Хятад, Солонгос  хандсан хариу ирээгүй.  Эрүүгийн хэрэг дотор эрх зүйн туслалцаатай орноос авсан бичиг баримт нотлох баримт болдог. Өөрсдийгөө шугамаар авч байгаа мэдээлэл бодит байдлыг тодорхойлоход ашиглагдана. Нотлох баримт болохгүй. Бидэнд гадагшаа явах мөнгө, төсөв байхгүй. Төрийн дэмжлэг их чухал байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: АТГ газар дээр хууль бусаар оффшорт мөнгө нуусан байна гэсэн мэдээлэл ирвэл яваад шалгах, мөнгийг буцааж татах эрх зүйн орчин санхүүгийн боломж чадавх байна уу?

 Ажлын хэсэг: Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гадаадад улсад гүйцэтгэл явуулах бол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд болон олон улсын гэрээний шугамаар шалгана гэж заасан. Гэвч одоогийн байдлаар бүрэн шалгалт хийх боломжгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 17 тэрбум ам.доллар гэдэг бол 41 орчим их наяд төгрөг гэсэн үг. Манай улсын төсвийн жилийн орлого 7 их наядаас хэтрэхгүй. Үүнийг тооцохоор зургаан  жилийн төсвийн орлого хилийн гадна байх нь. Мөнгө нуусан байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгийг хэдхэн хүн гадагш гаргасан гэхэд үнэмшилгүй. Ийм боломж манай эдийн засагт бий юу. Нуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ их том мөнгөнд буруутгагдаж байгаа шүүхэд хандсан, нөгөө хүмүүс нь нэр төрөө сэргээлгэсэн тохиолдол гарсан уу?

Ажлын хэсэг: Оффшортой холбоотой гүтгүүлсэн гэсэн 7 хүний асуудлыг шалгаад хэргийг хаасан.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Би 24 жил бизнес хийсэн хүн. Ингэхдээ Монголд нэг тэрбум  ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирсэн байдаг. Гаднынхантай хамтрах гэхээр данс нээхийг шаарддаг. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээлэлд дурдагдсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 70 гаруй хувь нь оффшор бүсэд данстай гэдэг нь үнэн. Тэндээ биднийг ч данс нээж, хамтрах санал тавьдаг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө оффшорт байсан дансаа хаасан. Данс хаахад 5-6 сар шаардагддаг юм билээ. Д.Эрдэнэбат дарга аа, танай нам эрх барьж байхдаа бизнесменүүдийг дээрэмдэх бодлого явуулсан. Тийм учраас ч гаднын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийг далимдуулж зээл аваад энэ зээлээрээ тоглосон. Оффшор гэж хэт туйлширвал гаднын хөрөнгө оруулагч ч үргэнэ. Цаашлаад эдийн засаг хүндрэх аюултай хэмээлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ард,,. 2017-04-29 05:08:54
    Юу л болоод байна даа
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-04-29 04:35:53
    С.БАЯР гүтгүүлсэн болж байна уу?? АРАЙЧ ДЭЭ УЛААНДАА ГАРСАН ЛУйварчид гэж байх
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-29 04:17:45
    Mongoliin bayalgiig gantsaaraa sorson gahaidaa. Odoo tuuniigee hamgaalahaar UIH-d orj irsen nohoidoo. Tsaaziin yliig sergeehgui bol mongol suirlee
    66.181.183.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-28 17:14:05
    Энэ Дэлгэрсайхан хангай нутгийг алж удахгүй говь шигээ өвс ногоогүй хоосон элс болгох нь дээ.Хятадын УИХ-д оруулсан тоглоомын хүн дээ.
    202.9.40.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-04-28 16:34:30
    АН-ыг төрд ойртуулахын аргагүй хүмүүсээр дүүрэн нхм
    66.181.182.39
    Мэдэгдсэн Хариулах
    • irgend xariult 2017-04-28 17:03:03
      Naizaa 90 onoos xoith AN olonxi bolj dangaaraa ZG aa baiguulj vzeegvig meddeggvi ymuu? Vzel surtald abtaj xiirxexeesee omno 90 onoos xoithxi tvvxiig sudalaach?
      202.9.43.46
      Мэдэгдсэн Хариулах
      • vrgeljlel 2017-04-28 17:05:23
        Chinii tor barisan luibarchdiin achaar bidnii mongolchuud elgeeree molxox deeree tulaad baina daa?
        202.9.43.46
        Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-04-28 12:53:29
    delgersaikhanii aldsan too yu setguulchiin aldsan too yu. yaach bodson 100 terbum dollar orj ireh bolomjgui. shal hudlaa demiirel. tugrug bol bj bolnoo
    27.123.214.107
    Мэдэгдсэн Хариулах
    • 123 2017-04-28 13:42:54
      100 gej too haana baina wee
      202.70.46.209
      Мэдэгдсэн Хариулах
      • mongol emee 2017-04-28 17:09:59
        100 gesen too algaa. Ymiig unthixdaa oilgoj baigaa ch. Yu yuni tuxand xvrelgvi namchirxaj xiirxex xereggvi. Ex oron.ard tvmen.ooriinxoo erx athgiig bofoj bai?
        202.9.43.46
        Мэдэгдсэн Хариулах