Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадын 24 ажиглагч ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглах нь. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба /ЕАБХАБ/-ны Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо 2017 оны хоёрдугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа энэ дөрөвдүгээр сарын 25-ны Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.
 
Уг тайландаа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна гэсэн байна.
 
Үүний дагуу Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм байна. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийнэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгджээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hudalch lalar 2017-04-30 22:44:45
    Tatankhai altan gurgaldai suuj bgaag ni haraarai
    166.170.5.16
    Мэдэгдсэн Хариулах
  • бүх хэсгийн хороонд ажиллуулмаар байна.  2017-04-30 07:55:56
    бүх хэсгийн хороонд ажиллуулмаар байна.
    122.201.24.24
    Мэдэгдсэн Хариулах