Боксчид Азийн аваргад хүч үзэж байна
Узбекстан улсын нийслэл Ташкент боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. 
 
Уг тэмцээнд Монголын Үндэсний шигшээ баг МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ
 
52 кг-д М.Гандулам
 
56 кг-д Б.Мишээлт
 
60 кг-д MУГТ Д.Отгондалай
 
64 кг-д Б.Чинзориг
 
69 кг-д Б.Түвшинбат
 
75 кг-д Ж.Отгонжаргал
 
91 кг-д С.Эрдэнэбаяр
 
+91 кг-д Т.Эрболат нар эх орноо төлөөлөн Ташкентын рингэнд хүч үзнэ. 
 
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд тус тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчинд есдүгээр сард Герман улсын Халле хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээн тавдугаар сарын 9-нд өндөрлөнө. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-30 14:39:24
    ташкент бокс гэж юу байсан юм тийн ялгал мэддэггуй мал уу сансар малаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах