Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХК “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа

Үндэсний бүтээн байгуулагч “Эко Констракшн” ХХК барилгын компаниудыг тэргүүлж 2016 оны “ТОП - 100” аж ахуйн нэгжээр 2 дахь жилдээ дахин шалгарлаа


Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт амжилттай болж, “Эко констракшн” ХХК шилдгээр шалгарч Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас  цом, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. 

Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад “Эко Констракшн” ХХК нь 2015 оны “ТОП-100” аж ахуй нэгжийн нэгээр мөн шалгарч байсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа шалгарч, Үндэсний томоохон бүтээн байгуулагч, тэргүүлэгч компани гэдгээ дахин баталлаа.
 
“Эко констракшн” ХХКомпани нь Монгол залуусынхаа хөдөлмөр зүтгэлээр эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг зорин, барилга, бүтээн байгуулалтын салбарт 15 жил тасралтгүй үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа Үндэсний томоохон бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани юм.


2016 оны ТОП – 100 ААН “Эко констракшн” ХХК
 

Нийт 600 гаруй үндсэн ажилтан, 150 гаруй туслан гүйцэтгэгч байгууллага, компаниудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд жил бүр 100-150 залуусыг сургалтын төвдөө үнэ төлбөргүй сурган, мэргэшүүлж, тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой иргэдийг бий болгож улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна.

Мөн Франц, Япон архитектор, Герман инженер, мэргэжилтнүүдийг урьж ур чадвараа солилцон, дэлхийд чанар, нэр хүндээрээ тэргүүлэгч Герман, Испани, Америк, Солонгос зэрэг улсын орчин үеийн шилдэг технологи бүхий тоноглол, бүтээгдэхүүнүүдийг барилгын салбарт нэвтрүүлэн, бүтээн байгуултандаа ашиглаж  байна.

Бид Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр нийслэлийн дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, эмнэлэг, сувилал зэрэг эрүүл мэнд болон боловсролын салбарын байгууллагуудруу чиглэсэн засвар, тохижилт хийх, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах зэрэг ажлуудыг тогтмол хийсээр ирсэн бөгөөд цаашдаа ч Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн улсын орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусруу чиглэсэн  сайн үйлсийн үйл ажиллагаануудыг хийж, ажилласаар байх болно.
  

Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүн,
хамт олон та бүхэндээ баярлалаа

Бусдад түгээх
  • gplus