Байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдлыг шалгав

Жил бүрийн хавар, намрын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрээс байгаль орчин, эдийн засагт их хэмжээний хохирол учирдаг. 2016 онд улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн улмаас 14 аймагт 138 удаагийн ой хээрийн түймэр гарч, 31,3 мянган га ой, 3,2 сая га хээр түймэрт өртөж, байгаль экологид 10,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд гурван удаагийн ой, хээрийн түймэр гарч, 5,7 га талбай шатсан. Цаг үеийн байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллагуудад хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга, нийслэлийн Онцгой комиссын гишүүн Э.Баттулга, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг ногоон бүсийн байгаль хамгаалагчдын түймрийн бэлэн байдал, багаж хэрэгсэлтэй танилцлаа. 

Хуурайшилтын зэрэг аюултай төвшинд хүрсэнтэй холбогдуулан иргэдийг ногоон бүсэд зорчихыг хуульд заасан хугацаагаар хязгаарлаж, морин эргүүл ажиллуулан, эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж, хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.