Ой тэмдэглэхээ болъё
Сүүлийн жилүүдэд манайхан бие биеэ юм юманд уриалахдаа сайн болжээ. Миний л санаж байгаагаар 2, 3 жилийн өмнөөс эхлээд цагаан сар тэмдэглэхгүй байя гэсэн уриалга гарч олон хүний дургүйг хүргэсэн. Тэр дундаа ахмадууд багагүй бухимдсан байх. Түүний хажуугаар цагаан сараар бэлэг өгөхөө болих хэрэгтэйг уриалсан хэсэг нөхдүүд ч байсан. Мөн цагаан сарыг хавар биш намар тэмдэглэдэг болохыг уриалсан хэсэг хүмүүс гарч ирсэн нь нэлээд шинэлэг уриалгад тооцогдож байлаа. Ерөөсөө бүгдээрээ уриалга гаргаж, ухуулга хийцгээе. Өнөөдрөөс эхлээд хүн бүр нэг уриалга гаргасан ч ер нь яадаг юм. Хэвлэлийн хурал хийж, телевизээр гарч уриалгаа олон нийтэд цацах хэрэгтэй.

Энэ жил гэхэд Засгийн газрын тэргүүн иргэдэд бүсээ чангалахыг уриалж, хэмнэлт хийхийг сануулсан. Тэр уриалга ч гэсэн үр дүнгээ өгч, ам.долларын ханш тэнгэрт тулж, хүмүүс нээрээ л бүсээ чангалаад эхэллээ. Ядаж байхад манайхан их уриалгахан, дуулгавартайг яана аа. Нэг уриалга гаргахад л тэр дороо биелүүлээд, дагаад, хэрэгжүүлээд явчихаж байгаа юм. Тэгвэл одоо бүгдээрээ наадам хийхээ больцгооё. Тэр дундаа элдэв ой энэ тэр тэмдэглэхгүй байвал яасан юм. Яасан юм ч гэж дээ, ерөөсөө л ой тэмдэглэхгүй байя гэж уриалмаар байна. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын уриалга шиг үр дүнгээ өгөх ч юм бил үү, хэн мэдлээ. Магадгүй манай улстөрчид энэ уриалгыг ч уриалгахан хүлээж аваад, цааш нь уриалж ч юуны магад. Энэ жил 128 сумын тэгш ойн баяр тохиож байна.

Сумын нутгийн зөвлөлүүдэд 500 саяас таван тэрбум төгрөг цугласан тухай хэсэг залуус ярьж байсан. Энэ их мөнгө хаачив, суманд юу үлдэв. Мөнгө нь морь, бөхийн бай, сайн ажилласан хүмүүсийн шагнал болоод дууссан. Суманд сайндаа л нэг хөшөө, хэдэн ширхэг зурагт хуудас, хогондоо дарагдсан наадмын талбай л үлдсэн. Ерөөс жил бүр ямар нэг аймаг, сумын ой болдог. Том наадам хийдэг, олон сая, тэрбум төгрөг үрэн таран хийдэг. Эцэстээ хогондоо дарагдаад үлддэг жишээ хэвээрээ л байна. Уг нь өнөө жил ойгоо тэмдэглэх сумууд орон нутгаа хөгжүүлэх талаас нь ажил хийнэ, бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл хийсэн бүтээн байгуулалт нь ердөө л наадмын талбай. Наадмын талбай ч юу байх вэ дээ, нэг сандал, жижиг хашаахан төдий л. Ингээд л бүтээн байгуулалт дуусаа. Зарим их мөнгө цуглуулсан сум нь морь, эсвэл нэг бөх, үгүй бол ямар нэг амьтны хөшөө барьж байгаа юм. Одоо ч сумдын ойн наадам дуусаагүй л байгаа.

Наймдугаар сард бас хэд хэдэн сумын ойн баяр наадам болох байх. Мөн л өмнөх жишгийг давтсан наадам болох байх. Улсын цолтой хэдэн бөхчүүд нь очиж найраа хийгээд мөнгө төгрөг олсон чиг ханхалзаад. Нутгийн бөх нь түрүүлчих гэж бөөн хор хутгаад л өнгөрнө. Тэгээд түрүүлсэн нэр зүүсэн бөхдөө 20, 30 сая төгрөгийн шагнал өгөөд л. Мөнгийг үнэхээр урамтай үрж байгаа юм шүү. Тэгсэн мөртлөө сумын сургууль нурах дөхсөн, биеийн тамирын заалгүй, номын сандаа номгүй. Сум нь гэрэлтүүлэггүй, зам харгуй нь муу. Эмнэлэг нь өөдтэй аппарат хэрэгсэлгүй л байх жишээтэй. Уг нь 500 сая төгрөгөөр сургууль барьчих шахуу л юм болох ёстой. Гэтэл ой нэрийдлээр үрээд л дуусгаж байна. Ингэж ой тэмдэглээд ч яах юм. Тиймээс ой тэмдэглэхээ болцгооё хэмээн уриалмаар байна.


Н.ПУНЦАГБОЛД
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-07-30 14:03:08
    Улсын баярыг 7 дугаар сарын 11-15-ны хооронд улс даяар нэг зэрэг тэмдэглэдэг хуулиа мөрдөх хэрэгтэй байна. Одоо сумд 7 дугаар сарын эхнээс 8 дугаар сарыг давуулаад тэмдэглэдэг хавтай наадмаа зогсоох хэрэгтэй байхаа. Хурдан морины бүсийн наадмыг ч гэсэн 7-
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зангад 2014-07-30 07:20:56
    Монгол орон элгээрээ хэвтчихээд байна. Нийгмийг хөгжүүлэх эд мөнгө их хэрэгтэй байна. Арай ч дэндүү байна шүү. Баяр тэмдэглээд иргэдэд юу нэмэгдэв. Баахан дарамт шахалтанд ороод л өнгөрлөө.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • nergui 2014-07-30 07:20:00
    Zov bn, oi temdeglej bn gej mongo ureh, bayachuud ni huvtsas, mashin bel benchingee gaihuulj uraldahaa bolimoor bn. Heden darga narin mongo ugaah arga daa bolimoor bn ulsin eronhiilogch oo?? heden udaa bayar dahin dahin hiih ve juramtai bolboor um a
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-30 06:25:19
    энэ ой мой гээд байдгаа болиочээ хайран мөнгө ядуу байна гэчихээд хэрэггүй зарлагамаш их Жишээ нь Дорногоьийн замын үүд ой болж байна гээд шонгийн модны хооронд өнгө өнгийн даавуу уяж амьд цэцэг нэртэй олон савтай юм дүүжилсэн байна энэ мөнгөө өөр зүйлд з
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • раднаа 2014-07-30 04:01:04
    Зөв байна. олигтойхон бие засах газар, халуун усны газаргүй байж ой тэмдэглээд яадаг юм? Засаг дарга нар, тэднийхамсаатнуудын мөнгө идэх арга нв тэр, Ерөнхийлөгчийн зарлиг гаргаад болиулах хэрэгтэй.
    112.72.13.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-30 02:49:23
    Маш зөв зүйтэй асуудал дэвшүүлжээ. Манай монголчууд үрэлгэн зангаасаа салж байж л энэ улс орон хөгжих болно. Хэрэгтэй зүйлд мөнгөө зарцгаая. Бас амьдрал тийм хангалуун бус , олон хүний амьдрал хэцүү байгаа шүү дээ.
    112.72.13.190
    Мэдэгдсэн Хариулах