Ипотекийн зээлийг “арын хаалгаар” л авдаг болсон гэнэ үү

Тохилог байранд амьдарч, тав тухтай байхыг боддоггүй хүн гэж юу байх вэ. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг бүрдүүлж буй 200 гаруй мянган өрхийн ихэнх нь орон сууцанд орохыг хүсч байгаа нь ойлгомжтой. Ингээд бодохоор орон сууцны эрэлт хэрэгцээ огт буураагүй байгаа. Гэхдээ үнэ нь хадчихсан байрыг дийлж авах хүн цөөн байна. Тэр дундаа бэлэн мөнгө гаргаад, 70, 80 саяын үнэтэй байр авах хүн угаасаа байхгүй. Түүгээр ч барахгүй, 30 сая төгрөг бэлэн гаргаад ч байр авчих хүн байхгүй шүү дээ.
 
Уг нъ төр засгаас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад зориулж ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг гаргасан. Түүний буянаар овоо хэдэн айл орон сууцанд орчихоод байгаа. Харин одоо бол ипотекийн зээл ор нэр төдий л болчихоод байна. Эрх баригч нам ард түмэнд хамгийн их хэрэгтэй хөтөлбөрийг шууд зогсоочихож чадахгүй нэр төдий явуулж, хөрөнгө оруулалтыг нь ч шийдэж өгөхгүй байгаа.
 
Мэдээж улс орон мөнгөгүй учраас хэцүү гэж тайлбарлах байх. Гэхдээ сайд нарынхаа багцад нэмчихэж байгаа мөнгөнөөсөө хэдийг нь ипотек рүү оруулчихъя гэсэн сэтгэл байвал болно. Одоо бол ипотекийн зээлд өгсөн 4091.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөр л хөтөлбөрөө санхүүжүүж байгаа. Энэ мөнгөний 77 хувь нь буюу 3.1 их наяд нь хөтөлбөрийн зээлийнх. Үүнээс эргэн төлөлтөөр дунджаар 25 орчим тэрбум төгрөг л орж ирж байгаа.
 
Тухайлбал, 2017 оны хоёрдугаар сард Монголбанкнаас 24.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд олгосон. Харин гуравдугаар сард 27.1 тэрбум төгрөгийг гаргасан талаар Монголбанк мэдээлжээ. 24.2 тэрбумаар 396 зээлдэгчийн асуудлыг шийдсэн бол 27.1 тэрбумаар 460 хүнд ипотекийн зээл олгосон байсан. Эрэлтийнхээ дэргэд өчүүхэн тоо л доо. Ядаж байхад Монголбанк сардаа өгч буй мөнгөө арилжааны 14 банкинд хувааж олгож байгаа. Гэхдээ яг тэнцүү биш л дээ, эхлээд ямар хэмжээний зээл өгч байсан бэ гэдгээсээ хамаараад ялгаатай. Гэхдээ л нэг банкинд хамгийн ихдээ 100 хүний асуудлыг шийдэх л мөнгө оногдож байгаа бол их юм. Бүр зарим нь 20, 30 хүний л зээлийн хүсэлтийг шийдвэрлэх хэмжээний эх үүсвэр авч байгаа шүү дээ.
 
Үүнээс шалтгаалаад ипотекиин зээл авна гэдэг дайн болж хувйрлаа. Ипотекийн зээлэнд хамрагдах хүмүүсийн хүсэлт хэт их ирээд, бөөгнөрчихсөн. Тийм болохоор шинээр хүсэлт авах ямар ч аргагүй болсон талаар арилжааны банкууд мэдээлж байна билээ. Нэг талдаа тийм зовлон байгаа. Нөгөө талдаа арилжааны банкууд хэт өндөр шалгуур тавьж байгаа. Тухайн банкнаас зээл авсан барилгын компанийн орон сууцыг авбал зээл өгнө гэсэн тулгалт хийж байна хэмээн иргэд гомдоллох болсон. Тэглээ гээд яах билээ, арилжааны банкууд зээлээ өгч байгаа нь үнэн. Тийм болохоор дүрэм журам зөрчөөгүй. Тэгээд ч ипотекийн зээлийн журмын дагуу зээлээ өгч байгаа болохоор аргагүй.
 
Гэвч орон сууцтай болох гэсэн иргэд аргаа барж байна. Өөрийнхөө хүссэн байрлалд ч орон сууц авах боломжгүй. Нөгөө өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг шиг л болсон. Сүүлиин үед ипотекийн зээл авахад “арын хаалга” шаардлагатай болж эхэлсэн талаар иргэд гомдол мэдүүлж эхэллээ. Банкинд танил талтай бол зээлийн хүсэлтээ хэзээ ч өгсөн шаардлага хангахаар бол авчихаж болж байгаа юм байх. Өөр нэг арга байгаа нь зээлийн эдийн засагчийг “найрах”. Тодорхой хэмжээнд хувь өгье энэ тэр гэж байж зээлээ бүтээдэг болсон гэнэ ээ. Ийм асуудалтай тулгарч буй иргэд цөөнгүй байна, гадуур.
 
Мэдээж ипотекийн зээлийн санхүүжилт нь бага. Сардаа хэдхэн хүний л асуудлыг шийдэж байгаа. Тэгээд нэг банкинд цөөн хэдхэн төгрөг очиж байгаа болохоор бүр хэцүү. Нөхцөл байдал нь ийм болохоор дагаад янз бүрийн асуудал үүсэх нь тодорхой. Одоо бүр сардаа арилжааны банкуудад өгч байгаа хэдэн төгрөгийн 25 хувийг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдэд өгсөн байх чиглэлийг Монголбанкнаас өгсөн. Сард дунджаар 25 тэрбум төгрөг ипотекийн зээлд зориулж гаргасан гэж бодоход зургаан тэрбум гаруй нь хөдөө рүү явах нь. Эсвэл хөдөөгийн иргэдэд өгнө гэсэн үг л дээ.
 
Ингээд сардаа 400 хүний асуудлыг шийддэг байсан бол 300 руу орох болох нь. Ингээд ирэхээр ипотекийн зээл авах гэсэн иргэдийн хүсэлт улам л бөөгнөрнө. Цаашлаад танил тал харах, хувь энэ тэр өгөх байдал ч нэмэгдэх болчихоод байна. Ядаж байхад ойрын үед орон сууцны зээлд оруулах мөнгө Засгийн газарт байхгүй. ОУВС-ийн хөтөлбөрт энэ сардаа багтаад хамрагдаж чадвал дагаад олон улсаас зээл авах боломж бүрдэнэ. Хятадаас авах тэрбум ам.долларын зээлийн тодорхой хэсгийг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөд ашиглах талаар мэдээлэл гарсан. Түүнээс өөрөөр орон сууцтай холбоотойгоор мөнгө төгрөг зарцуулах талаар дорвитой мэдээлэл гараагүй байна.
 
Тэр дундаа ипотекийн зээлийг идэвхжүүлэх тал дээр хөрөнгө мөнгө нэмнэ гэсэн мэдээлэл алга. Орон сууц нэмж барина, дахин төлөвлөлт хийнэ гээд л байгаа болохоос. Гэтэл зах зээл дээр 40-50 мянган айлын орон сууц бараг л 100 хувь бэлэн болчихсон байгаа гэсэн ерөнхий тоо яваад байгаа. Энэ олон орон сууцыг борлуулах тал дээр барилгын компаниуд, төрийн зүгээс дорвитой ажил хийх цаг нь болсон юм биш үү. Тэгэхгүй бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг үлгэн салган явуулж, иргэд нь банкны шалгуур, зээлийн эдийн засагч хоёрыг нь давахгүй зовсоор л сууна. Аргаа ядахдаа танил тал хайж, олдохгүй бол гэр хороололдоо л үлдэх болчихоод байгаа юм. Тийм болохоор энэ хөтөлбөрийг арай боловсронгуй болгох, дорвитой урагшлуулах тап дээр зөв бодлого гаргах хэрэгтэй байна.


Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочид 2017-05-03 07:27:51
    тоорой баньдийг байхад торго дурданд хөлбөрдөг байлаа тойрой баньдийг байхгүйд тостой даавуу ч олдохоо байлаа гэж ардын дуу байдаг бил үү
    43.228.131.206
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2017-05-03 04:45:57
    Би 3жил хөөцөлдөөд бүтээгүй шалтаг шалтгаан хэлээд ХААН банк өндөр хүүгээ аваастай өдий хүрч бна,танил талгүй бол бүтэхгүй юм бна лаа,шалгасан ч бно бодит үнэн ...
    66.181.184.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Хмм 2017-05-03 03:57:21
    6-8 сар хүлээж байгаа танил хүмүүс ч байна. Тэд авилгал өгдөггүй, бүх зүйлээ ёс журмынх нь дагуу хийдэг шударга иргэд.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • darkhan  2017-05-03 03:10:29
    Hodoo oron nutagt todorhoi hesgiin ogoh ni zov shuu dee darkhanch gesen baahan bair hooson banknuud 0.8 huv, eroosoo ogohgui bjil bna.
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах