Сумын төвд хүн амьдрах арга алга
Монгол Улс нэг үеэ бодвол хөгжиж байгаа. Тэр дундаа Улаанбаатар хот өдрөөс өдөрт л өнгөлөг болж, өөдөлж, дээшилж байна. Муу муухай зүйл их бий. Гэхдээ сайн сайхан нь ч бас бий. Тийм болохоор энэ удаад сайныг нь эхэлж дурьдаж буй хэрэг. Эргэн тойронд байгаа гэр хорооллыг эс тооцвол нийслэл нээрээ гайгүй үзэмжтэй болчихсон шүү. Харин хөдөө, орон нутагт өөдөлж, дээшилж байгаа зүйл маруухан байна.
 
Тэр дундаа сумдад хүн амьдрах боломж нөхцөл үнэхээр алга байна. Нэгдүгээрт, тэнд хийх ажил байхгүй. Төрийн хэдэн байгууллагад нь л ажиллаж чадвал их юм. Өөрөөр бол, хэцүүхэн. За тэгээд амьдрах орчин бол үнэхээр хэцүүхэн.
 
Яах вэ, зарим нэг сум арай дээр байгаа. Сумынхаа төвдөө цөөн хэдэн км хатуу хучилттай замтай. Бага ч болов гэрэлтүүлэгтэй. Харин ихэнх суманд хатуу хучилттай зам байхгүй. Тиймдээ ч сумын төвөөр нь, эргэн тойрон дүүрэн зам. Машинтай болгон хаа дуртай газраараа явна, давхилдана. Тэгээд л сумынхаа төвийн бүхий л хөрсийг орвонгоор нь эргүүлчихнэ. Хөрс эвдрээд ирэхээр өвс ногоо ургахгүй. Ядаж байхад манайхан сумын төвдөө мод тарьж, ногоон байгууламж байгуулах биш. Ингээд л цөлжөөд, жаахан салхи босохоор л улаан шороо нүдээд, хэцүү гэж.
 
Одоо бүр хангайн сумд хүртэл ийм болчихлоо. Ойролцоох уулынхаа модыг тайраад дууссан. Тэгээд сумын төвөөсөө жаахан зайдуу газарт бол өвс ногоо гайгүйтэй, шороо тавихгүй. Гэтэл сумын төвдөө улаан шороо тавиад, нүүр нүдгүй шуураад байх жишээтэй. Ийм болж хувирчихаад байна. Өнөөдөр монголчуудын тал нь Улаанбаатар хотод шавчихсан, зам дээрээ түгжрээд, энд тэндгүй дугаарлаж зогсоод, хамаг цаг заваа үрээд байна гэж шүүмжилдэг. Тийм ээ, үнэн. Яг тийм байгаа. Гэхдээ үүнээс өөр арга бидэн бий бил үү. Хаана гайгүй орчин байна, Улаанбаатарт.
 
Нийслэлд ганцхан цэвэр цэнгэг агаар л дутагдаад байгаа болохоос биш бусад бүх зүйл бий. Ажил төрөл ч олдох нь дээр. Ядаж наймаа хийж, гуанз ажиллуулсан ч эдийн засгийн эргэлт сайтай. Гэтэл суманд юу байгаа юм. Ядаж олигтой интернэт ч алга. Сумын төв хэсэгтээ ч хүний гутал шороо болчихооргүй алхах газар байхгүй. Үзвэр үйлчилгээ гэж алга. Ахиухан хэдэн хүн очвол сумын төвийн АТМ-ы мөнгө нь дуусчихна. Хөрс нь эвдрэлтэй, цөлжсөн. Шороо шуурсан л газрууд байна. 
 
Тийм газарт хүн амьдрах сонирхолтой байх уу. Үгүй шүү дээ. Ямар ч амьдрах орчин нөхцөлгүй газарт хэн амьдрахыг хүсэх юм. Тийм болохоор сумдын удирдлагууд иргэдийг татах, олон хүнтэй болох ажлыг хийх хэрэгтэй. Ядаж ажлын байр гаргаж чаддаггүй юм гэхэд хүний амьдрах тав тухтай орчинг хангах талын бүхий л ажлыг чадлынхаа хэрээр хийх хэрэгтэй шүү дээ. Ядаж л сумын төвдөө ногоон байгууламжтай болчихмоор байна.
 
Хатуу хучилттай зам тавьж чадахгүй юм аа гэхэд шүү. Мэдээж зам тавих тийм амар биш. Өртөг өндөртэй. Харин сумын төвдөө мод тариад, ногоон байгууламтай болоод, цөлжилтөөс сэргийлэх бол айхтар үнэ өртөг шаардах ажил биш. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөр л шаардах байх. За тэгээд, хангай газар бол ус дутна гэх биш мод ургуулж уг нь болно доо. Ядаж л энэ мэтийн ажлыг хийгээд, сум орон нутгаа өөд нь татаад баймаар байна аа. Тэгэхгүй бол суманд хүн амьдрах, тогтох арга үнэндээ л алга байна шүү.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-05-04 04:40:06
    odoo ch neg uye bodvol togtoi bolchihson amidrah nuhtsul deerdeed l baigaa.gevch ajliin bair tsuun, jijig dund uildver hugjuugui, eruul mendiin tuslamj muu
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2017-05-03 07:23:11
    маш зөв зүйл хөнджээ.Хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй.Улсын хөгжил сумаас эхлэх ёстой.Бид хот улсад амьдраагүй шүү дээ.Сумдыг хөгжүүлэх боломж их бий. Сэтгэх ёстой...
    150.129.143.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ахаха 2017-05-03 05:44:43
    Хэрэв эх нутагтаа амьдарч чадахгүй байгаа бол Афган Ирак юм уу Африк ахан дүүс руугээ очиж чулуун хороо эсвэл өвсөн урцанд амьдрах болж дээ. Ямар амьдрах нь . ...
    202.5.196.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-03 05:35:07
    Монгол улс хөгжүүлнэ гээд Үнэндээ өөрсдөө л мод тарих хэрэгтэй ш дээ Хашаандаа хэдэн мод тарьчихгүй байж байгаа үхчихдэг улс ш дээ бид Намайг бага байхад
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Сум бол диваажин, даанч хөгжил алга. 2017-05-03 04:13:00
    Монгол улс сумдаа л сайн хөгжүүлмээр байгаам. Шилдэг сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах орчинтой болгоход бодлогоо чиглүүлбэл бид сумандаа л амьдарна.
    24.220.87.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Бор 2017-05-03 03:44:22
    Бид ч үнэндээ малнаасаа дор хүмүүс шүү дээ. Нийтээрээ амьдрах орчноо сайжруулах талаар бодох ч үгүй. Аймаг сумдын Засаг дарга гэж өрөвдмөөр амьтад байдаг даа.
    202.21.106.142
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-03 03:25:47
    зөв сэдэв хөнджээ. Сумын төвд Захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гэсэн албан хэдэн газар л байгаа. За хувийн бизнес бол хэцүү талдаа. Гуанз, дэлгүүр бол 1-2 ...
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах