29-р сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ

10:00 цагт: Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг Шангрила зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт: МХЕГ-аас барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Хаана: "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн байр.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлтийн аюулгүй байдал сургалт хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана. Сургалтын үеэр хийн салбарт явуулж буй төрийн бодлого, тээвэрлэх автоцистерний бүтэц, үйл ажиллагаа ашиглалтын баллон, аюулгүй ажиллагааг, осол эндэгдэл зэрэг асуудлаар мэдээлэл авах боломжтой.

10:00 цагт: ЕБС-ын сурагчдын дунд зохиогддог улсын 11-р олимпиадын шалгаруулалт болно. Шалгаруулалтад 21 аймгаас шалгарсан 200 гаруй хөдөө орон нутгийн сурагчид ирж оролцоно. Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа Хүүхдийн төв номын санд болно.

11:00 цагт: Нийслэлийн Баянгол Дүүргийн 70 дугаар тусгай сургуулийн 40 жилийн ойн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уран гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно. Хаана: БГД, Амарсанаагийн гудамж, 18р хороо, 70 дугаар тусгай сургууль

11:00 цагт: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийтийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал болно. Хаана: Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд
                                                                                                                                          
MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар болон Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын үндэсний олимпийн хороо нь шинэчилсэн бүтцээр ажиллаад сар гаран болж байгаа бөгөөд энэ хугацаанд гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулна. Тэд өнгөрсөн долоо хоногт “Токио-2020” наадмын монголын багийн ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, элчээр Хакухо Даваажаргалыг томилсон билээ.

12:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, академич Ц.Тойвгоо агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулж ШУА, Монголын шатрын холбоо, Тойвгоо агсны гэр бүл, үр хүүхдүүдийн хамтран зохион байгуулах шатрын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.

12:30 цагт: Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй бодит нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Төрийн ордны А танхим буюу Чингис хааны нэрэмжит танхимд Ардчилсан намын бүх гишүүдийн санал асуулгын дүнг албан ёсоор танилцуулна.
 
18:00 цагт: ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Баян-Өлгий аймгийн бага дунд боловсорлын өнөөгийн тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Баян-Өлгий аймгаас төрөн гарсан ШУ, боловсролын салбарын эрдэмтэн докторууд, УИХ-ын гишүүд оролцоно.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine