Жастин Капла таван сарын дотор 20 тэрбум төгрөгийг төлсөн гэв үү
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар гаруй хугацааны дараа эрх мэдлээ шилжүүлнэ. Харин үүнээс өмнө түүнийг суудлаас нь буулгахаар Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн асан Г.Уянга гарын үсэг цуглуулж байна. Өчигдөр түүнд хүч нэмэхээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар очжээ.

Энэ зуур намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр  дэвшүүлэх хүнээ тодруулав. Парламентад суудалтай МАХН л Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ гаргаагүй байна. Ийнхүү найман жил Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан Ц.Элбэгдорж ирэх сарын 26-нд бүрэн эрхээ ялалт байгуулсан нэгэнд нь шилжүүлэхээр болж байна.

Тэгвэл эрхэм Ерөнхийлөгч та суудлаасаа буухаас өмнө өршөөл үзүүлэн хил давуулсан Жастин Каплатай холбоотой асуудалд цэг тавих хэрэгтэй байх. Учир нь энэ асуудал таныг хугацаанаас өмнө огцруулах үндэслэл болж байгаа шүү дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч та Жастин Каплаг өршөөсөн. Капла бол шүүхийн шийдвэрийн дагуу Монгол улсад 35 тэрбумыг төлөх ёстой. Капла нар өршөөгдөхөөсөө өмнө энэ мөнгөний 15 тэрбумыг 6 жил хувааж төлөөд, үлдсэн 20 тэрбумд нь гарааш, засварын байр, экскэваторын дугуй тэргүүтнийг өгье гэсэн байдаг. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй байтал Ерөнхийлөгч та өршөөсөн. Одоо энэ мөнгө бүрэн төлөгдөөгүй. Тухайн үед энэ асуудлаар иргэн Б.Наранбат, Б.Энхбаяр нар ҮХЦ-д гомдол гаргасан ч хэрэгсэхгүй болгосон юм. Мөн Г. Уянга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн уул зарлигийг хүчингүй болгуулах, мөн ҮХЦ-д хандаж энэ асуудлаар дүгнэлт гаргуулан Ерөнхийлөгчийг огцруулахаар УИХ-д асуудал тавьсан боловч УИХ хүлээж аваагүй. Энэ бол тухайн үед Каплаг өршөөсөн асуудалтай зэрэгцэн өрнөсөн үйл явдал. Харин Ерөнхийлөгч  та гадаадын нэр бүхий иргэдэд уучлал үзүүлсэн тухайгаа твиттерт “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу” гэж хэмээн бичиж байв. Үүний дараа АНУ-ын иргэн Жастин Капла гэр бүлийнхээ хамт нутаг буцсан.

Харин саяхнаас Капла нар 35 тэрбумынхаа ихэнхийг төлчихсөн тухай мэдээлэл олон нийтэд хүрчээ. Тодруулбал, таны хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Шүүх хуралдаан болсноос хойш төлсөөр байгаад одоо нийт 7.5 тэрбум төгрөг л үлдсэн байна. Өнгөрсөн онд долоо, энэ он гараад 20 тэрбумыг төлсөн юм байна” гэж мэдэгджээ. Энэ тухай эх сурвалжууд бичиж, нийтэлсэн байна. Ийнхүү өнгөрсөн онд долоон тэрбумыг төлсөн Жастин Капла нар энэ он гармагц буюу хэдхэн сарын дотор 20 тэрбумыг төлжээ. Шуурхай байгаа биз.  Хэтэрхий үнэмшилгүй сонсогдож байгааг нуух юун. Тиймээс Ерөнхийлөгч та  Капла нарын төлсөн өрийн тухай баримтыг олон нийтэд харагдахаар өөрийн эхлүүлсэн “Шилэн данс”-аараа харуулбал яаж байна.
 

П.ГОО
Оллоо.мн


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Номин 2020-10-01 10:34:23
    Энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдсэн Юм болоо мдх мэдээлл бвл дахин нэг нийтэлл бичиж өгөөч
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-06 02:04:26
    Жастины Монголд учруулсан хохирлыг Элбэгдорж өөрөө төлнө. Энэ хэрэг буух эзэн,буцах хаягтай.
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах
  • shuud 2017-05-05 07:22:00
    yun tom tom bvlterdeg yum be .shalga geh yum yu yu geneeeee.oorooo ochiooood shalgaach.
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • акталсан 2017-05-04 07:38:20
    Экскаваторынх нь дугуйг 7 тэрбумаар гарашийг нь 20 эрбумаар тооцоод авчихаа биз Эби. Тэгээд АСЕМ-ын тавилга шиг актлаад хог дээр гаргаад хаячихсан байх
    66.181.190.210
    Мэдэгдсэн Хариулах
  • шударгыг хүсэгч иргэн 2017-05-04 06:43:13
    Өнөрбаяр гэдэг бууны нохой Н.Энхбаярыг барихад л гол үүрэг гүйцэтгэж, Элбэгээд зүтгээд шагналын албан тушаалд очсоныг ард түмэн мэднэ ш дээ.Үнэн юм бол дэлгээд ...
    66.181.177.141
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2017-05-04 05:40:24
    1 dugui 1 terbum
    103.229.120.177
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2017-05-04 05:38:45
    Шалга шалга бас дахин шалга !!!!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-04 05:21:13
    Шал худлаа үхсэнээ төлдөг юм. Элбэгдорж ёстой юу ч хийсэнгүй, мөн л олон ваартай болгосон Очирбат шиг л байлаа.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-04 05:15:50
    Өөрөө аваад Америкийн банкин дахь обшор дансандаа шилжүүлсэн юм байна л даа Бас Эрдэнэтийн 49%-г обшоор дансныхаа мөнгөөр аваа биз .
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-05-04 04:51:01
    ЭЛБЭГЭЭ ХУВЬДАА АВСАН БАЙЛГҮЙ ДЭЭ. САЙН ШАЛГА.
    66.181.186.222
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2017-05-04 04:13:00
    10aad myanagan tugrugnii ideh yum hulgailasan busguig barivchlaad heden jil ogloo 6 jil tegehd 35 terbumiin ortei huniig orshoodog ene eronhiilogch avilga avsn ...
    202.179.16.49
    Мэдэгдсэн Хариулах
  • үү 2017-05-04 03:58:31
    яг үнэн баримтии нь харуул
    66.181.165.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-05-04 03:53:11
    Яасан хурдан төлж бна үнэн үү төлбөр-н баримтыг харуулчих
    103.229.121.229
    Мэдэгдсэн Хариулах
  • kp 2017-05-04 02:29:40
    Өнөрбаяр гуай та хүний өмнөөс худал мэдээлэл цацах МУ ашигтай гэж үзэв үү?эсвэл та төлбөр-н баримтыг Ард түмэнд харуулчих бид шалгаад мэдчих бүрэн бололцоотой
    66.181.178.181
    Мэдэгдсэн Хариулах