Аялал жуулчлалын асуудлаар ярилцана
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан МЗХ энэ сард аялал жуулчлалын холбогдолтой ажлуудыг зохиохоор болжээ. Энэхүү ажлын эхлэл болгож  “Та аялалд бэлэн үү” өдөрлөгийг ирэх долоо хоногт зохион байгуулах юм байна.  Өдөрлөгт уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, МУБИС-ийн аялал жуулчлалын багш Д.Батболд, Рафтингийн холбооноос П.Алтангэрэл, Монголын шувуу хамгаалах төвийн мэргэжилтэн П.Ганхуяг нар оролцон аяллын туршлагаасаа хуваалцаж, залууст зөвлөгөө, мэдээлэл өгч санал солилцох аж. Мөн уулын аялалд сонирхолтой залууст зориулан Богд ууланд аялал-лекц явуулах гэнэ.

Үүнээс гадна шүхрээр үсэрч үзэх хүсэлтэй, хэрхэн үсрэхээ мэдэхгүй байгаа залууст зориулан Монголын шүхрийн спортын нийгэмлэгтэй хамтран лекц зохион байгуулна гэв.  Мөн Залуучуудын Аялал жуулчлалын холбооны тэргүүн Э.Хишигбаяр морин аялал хэрхэн хийх вэ, морин аяллаар явахдаа юу анхаарах ёстой вэ зэрэг сэдвийн хүрээнд залуустай ярилцахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.