Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина
Энэ онд Улаанбаатар хотод 15  байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал , Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын  21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх  2.3 км замд, Гандийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх замд,  Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19-р хорооллын доторх замд зам талбайн борооны ус зайлуулах шугам барина.  Өнгөрсөн онд Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил эхэлсэн бөгөөд  “Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ  тус ажлыг гүйцэтгэж энэ оны 7 сард ашиглалтад өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм байна.
 
1 Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил 9 талст оргил ХХК 30%
2 Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр  хүртэлх 2.3 км замын талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Набсан ХХК Үнэлгээ хийгдэж байгаа
3 ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22- р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил   Үнэлгээ хийгдэж байгаа
4 БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, "Ган зам" зочид буудлын орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Нэмэх сүлжээ ХХК 25%
5 БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил   Үнэлгээ хийгдэж байгаа
6 Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын борооны ус зайлуулах шугамын ажил    
7 Олимпийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажил НҮ-ийн УБ нэгтгэл 10%
8 Улаанбаатар хотын авто замын борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засварын ажил НҮ-ийн УБ нэгтгэл 30%
9 СБД-ийн 1 ба 5-р хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол доторх замын борооны ус зайлуулах шугамын ажил Гринмаунт ХХК 5%
10 Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6.0 км Хансуун зам ХХК 10%
11 СБД Бээжингийн гудамжны 0.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт Эхлээгүй байна.  
12 Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто замын борооны ус зайлуулах шугамын ажил НКВ ХХК Эхлээгүй байна.
13 ЭТӨЧөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүртэлх 0.7 авто зам Оч наран ХХК  
14 Доржийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажлын үлдэгдэл ажил Беринг ХХК 75%
15 Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 0.64 км авто замын борооны ус зайлуулах шугамын гаргалгаа шугам Дагшин харгуй ХХК 90%
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.