Apple АНУ-д ажлын байр бий болгоход тэрбум доллар зарцуулна
Apple компани АНУ дахь ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулж нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан байгуулна хэмээн тус компанийн тэргүүн Тим Кук мэдэгдлээ. Тэрээр энэ сангийн талаар илүү дэлгэрэнгүй зүйл яриагүй ч Apple эхний хөрөнгө оруулалтаа тавдугаар сард хийнэ хэмээн зарлав. “Ажлын байр бий болгох нь компанийн үүрэг мөн үү хэмээн олон хүн надаас асуудаг. Компани нь хүмүүсийн цуглуулга тул тэр компанид үнэ цэнэт зүйлс байх ёстой хэмээн би хариулдаг” хэмээн Кук ярьжээ.

Apple компани бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг АНУ-аас гадна байдаг үйлдвэрээс цуглуулдаг нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Энэ шүүмжлэлийн улмаас тус компани сан байгуулах шийдвэр гаргасан хэмээн зарим тоймч үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Alibaba-гийн эзэн Жек Матай уулзаж, Хятадын компанийн үйл ажиллагааг АНУ-ын газар нутаг дээр өргөтгөж АНУ-д нэг сая ажлын байр бий болгох талаар ярилцсан юм.

Зууны мэдээ
Н.Мөнхжин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.