Б.Баттүшиг “Токио 2020” олимпийн багийг ахална

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдын ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар сонгогдсон. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. “Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн тавдугаар сарын 20-ндболно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа” гэв

Уулчдын үндэсний холбооны тэргүүн Г.Жангар “МҮОХ-оос зохион байгуулж байгаа “Авирагч сэтгүүлч-2017” гэсэн спорт авиралтын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болсон. 2020 оны олимпод энэ төрөл албан ёсоор орсон. Энэхүү спортыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулж байгаа. Уг тэмцээнд оролцож бэлтгэлээ хангахын тулд сэтгүүлчдэдээ үнэгүй бэлтгэл хийх заалыг гаргаж өгсөн. Тухайлбал тавдугаар сарын 6, 13, 18-ны өдрүүдэд 16.00-20.00 цаг хүртэл “Ursa” спорт төвд бэлтгэл хийх боломжтой” гэлээ.

Г.ТҮШИГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ах 2017-05-06 02:56:06
    заавал нэг дарга эсвэл нэг баяны хүүхэд юмны түрүүнд байх ёстой гэсэн хууль Монголд байдаг юм
    66.181.176.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-06 00:04:32
    Enchin hulgaichiin huu munuu
    217.114.169.249
    Мэдэгдсэн Хариулах
  • tuv 2017-05-05 10:13:19
    good luck
    202.131.226.86
    Мэдэгдсэн Хариулах