Нэг тонн хогийг дарж булшлахад 2080 төгрөг зарцуулдаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдсон байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Хортой хүнд элементийн хог хаягдлыг яаж зохицуулахаар оруулсан бэ? Тухайлбал, ашиглагдсан аккумуляторыг хэрхэн устгах вэ? Хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар, Дархан Эрдэнэтэд баригдахаар яригдаж байгаа. Хуульд эдгээр үйлдвэрүүдийг барихад дэмжлэг үзүүлэх талаар тусгасан уу?

 УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: Улсын хэмжээнд 391 цэгт 2,1 сая тонн хаягдал цугларсан. Зориулалтын бус газар 107 мянган тонн хог хаягдал цугларсан. 98 мянган га талбайг бохируулж байгаа гэсэн тоо байна. Аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж манай улсад байдаггүй. Энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь хөрсөнд шууд хаягдаж, зарим зориулалтын бус газар хадгалагдаж байгаа судалгаа бий. Нийт хог хаягдлын 50 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа ч цуглуулж дахин боловсруулж экспортолж байгаа нь нэг хувьтай байна. Энэ хуульд энэ талаарх зохицуулах зохицуулалтыг оруулж ирсэн. Иргэдэд хог хаягдлын талаарх боловсрол олгох талаар хууль тодорхой заалт оруулж өгсөн. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зорилгоор гурван байршлын 37,5 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Лоозон төдий заалтууд олон байна. Эдийн засгийн урамшуулал олгоно гэдгийг хэрхэн ойлгох вэ? Ил задгай хог хаягдлыг шатаахгүй байх гэсэн заалтыг нэмж тусгамаар байна. Төвлөрсөн хогийн цэгт хогийг шатаалгахгүй байх ямар заалтууд орох вэ?

Ажлын хэсэг: Хог хаягдлыг ангилж цуглуулах, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-ийг дэмжих нь хуулийн үндсэн концепц юм. Дагалдан гарах хуулиудад урамшуулал олгох асуудлыг нарийвчилсан заалтууд орсон байгаа. Хог хаягдлыг бүх шатанд ил задгай шатаахгүй байх нь хуулийн нэг гол заалт.

УИХ-ын гишүүн Д.Нямбаатар: Хатуу хог хаягдлыг булж устгахад жилд хэдий хэмжээний төсөв зарцуулж байна вэ? Цаашид шатаах аргаар хог хаягдлыг устгах зорилгыг агуулж байгаа үзэл баримтлалтай хууль гэж ойлгож байгаа. Хог хаягдлыг устгахад хэдий хэмжээний зардал гарч байна. Зөрүү хэдэн төгрөгийг орон нутаг төр хариуцах вэ? Ойрын хэдэн жилд хог хаягдлын шатаах үйлдвэр барих төлөвлөгөө байна вэ?

Ажлын хэсэг: Улаанбаатар хотод нэг тонн хогийн дарж булшлахад 2080 төгрөг зарцуулж байгаа. Өнгөрсөн онд энэ чиглэлээр 1,3 тэрбумыг зарцуулсан. Хог хаягдлыг булж устгахад энэ онд 2 тэрбум төгрөг зарцуулна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Гадны орнуудад батарей устгадаг хайрцаг хүртэл зохион бүтээгээд байна. Гэтэл манайд аюултай хог хаягдал устгах систем тааруу байна. Үр хүүхдийнхээ ирээдүйд анхаарах ёстой. Шинэ инновацийн асуудлыг нэвтрүүлээч. Зохион бүтээгч Монгол иргэн гэртээ сууж байгаад батарей устгадаг бүтээл хийсэн байна лээ. Ийм хүмүүсээ дэмжиж өгөөч.

Ажлын хэсэг: Аюултай хог хаягдлыг хамруулсан бүтэн заалт энэ хуулийн төсөлд орсон. Аюултай хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар устгах асуудлыг дэмжиж байгаа. Засгийн газраас зарим бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхийг хязгаарлах журам батална.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хогны машин тогтмол явуулаач Батболдоо 2017-05-05 11:36:15
    Айл бүр сард 2500т хогонд өгч байгаа. Нэг тонн хог дарахаас их мөнгө. Хогны машин тогтмол явахгүй байна мөнгө нь хэний карманд ороол байнаа аа хотын дарга аа
    49.0.131.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Үхрийн нүдний суулгац зарна 2017-05-05 07:15:10
    Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103
    43.228.129.144
    Мэдэгдсэн Хариулах
    • ХОЛ ОЧИЖ ХУЦ 2017-05-06 15:10:38
      Үхрийн нүдний суулгац аа ЧИ ХОЛ ОЧИЖ ХУЦ.
      66.181.178.251
      Мэдэгдсэн Хариулах