“Заламт Гол” ХХК байгаль орчин бохирдуулж байгаа талаар мэдээлэл хийнэ

09:30 цагт: "Спорт бидний бахархал" тусгай сургуулиудын спорт өдөрлөг Спортын төв ордны "А" зааланд болно.

10:00 цагт: "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн нээлт ТЕГ-ын "Татвар төлөгчдөд үйлчлэх танхим"-д болно.

11:00 цагт: "Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой 5 өнөөдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна.

11:00 цагт: Нийслэлийн "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагт Чингэлтэй дүүрэг оролцоно. Хаана: Хангарьд төвийн 1 давхарт
 
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ.
 
13:00 цагт:
Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлж суулт зарлана. Дархан цаазат Богдхан Уулын хаяанд "Заламт Гол" ХХК-ний хаягдмал аккумляторыг задалж ялган хайлуулах, гар ажиллагаатай үйлдвэр, иргэд оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хор уршиг тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа талаар баримтуудыг дэлгэж зарлана. Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн.

15:00 цагт: Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд болж буй "Улаанбаатарын хавар 2017" Олон улсын найрал дууны их наадмын хэвлэлийн бага хурал СУИС-ийн 3-р давхарт, 300 А тоотод болно.

15:00 цагт: Монголын хүмүүнлэгийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд 1000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болно. Энэ үеэр багачуудын болон өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд үе тэнгийнхэндээ хүмүүнлэг үйл ажиллагааг сурталчилна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.