М.Ичинноров: Эргээд шоронжсон улс болох нь
Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноровтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй холбогдуулан АН-ын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулсан. Таны зүгээс ямар байр суурь илэрхийлэв?

- Гол нь миний хамгийн санаа зовж буй зүйл бол өмнөх парламентын үед баталсан эрүүгийн багц хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Зөрчлийн хууль зэрэг хуулиудад гаргасан дэвшилтэт өөрчлөлтүүдийг энэ удаагийн парламент хойшлуулж, гацааж, буцааж, саад учруулах, өөрсдөдөө ашигтай байдлаар гаргах гэж цаг хожих үйл явц өрнөж байгаа явдал.  Монгол улсад ардчиллын чухал үнэт зүйл болсон хууль дээдлэх ёс, хуулийн засаглал бүрэн утгаараа алдагдаж байгааг харах нь эрхгүй гуниг төрүүлж байна. Өмнөх парламент тал талаас нь судалж, хүний эрхийг, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч хэний ч бай эрхийг хангах, due process хэрэгжүүлэх талаас нь олон улсын туршлага, өөрсдийн эрдэмтэн, судлаачид, практик мэргэжилтнүүдийн бүгдийн саналыг өргөн тусгаж, сайтар бодож, боловсруулж хийсэн хууль байсан. Үүнийг хойшлуулж, одоо өөрсдөө хийж чадахгүй хачин юм болж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр хуульч биш дөрвөн гишүүн суучихсан энэ хуулийн өөрчлөлтийг ярьсан болоод сууж байх юм. Ийм зүйл харах гэж.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр хуульч биш дөрвөн гишүүн суучихсан энэ хуулийн өөрчлөлтийг ярьсан болоод сууж байх юм.

-Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрх зүйн болоод хүний эрхийн салбарт нэлээд олон ухралтууд хийх гэж байна гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Та санал нийлэх үү?

- Ер нь Эрүүгийн байцаах шийтгэх хууль, Зөрчлийн хуулийг Засгийн газар урьдах парламентын баталсан байсан хуулийн байдлыг дордуулж оруулж ирснийг УИХ-ын ажлын хэсэг улам дордуулж оруулж ирж байгаа. Жишээ нь, Зөрчлийн хуулийн гол үзэл баримтлал нь Монгол улсыг шоронжсон үндэстэн байхаас сэргийлэхийг зорьж хийсэн. Жижиг сажиг хэрэг үйлдсэн залуусыг олон жил шоронд явуулахын оронд зөрчлийн хуулиар торгууль, нийгмийн тустай ажил хийлгэх зэргээр шоронгийн  бус шийтгэл оноох зорилготой байсан. Гэтэл энэ байдлыг улам дордуулж, эргээд шоронжсон улс байхаар оруулж ирж байна. Дуртай юмаа нэмээд баривчилдаг л болгож байгаа. Жижиг сажиг үйлдэл бүр дээр баривчлах, цагдаа хуулийн байгууллагын өмнө уяастай байдлыг бий болгож байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хувьд бол олон ухралт байна. Ер нь энэ парламентын хувьд зарчмын, концепцийн, хандлагын маш том ялгааг би олж харж байна. Өмгөөлөгчдийн эрх, оролцоо маш хязгаарлагдмал байна. Иргэд эрүүгийн хэрэг дээр их мөнгө төлж, өмгөөлөгч авна. Тэгээд тэднийх нь гар уяастай, хөл нь тушаатай, ам нь үдээтэй байхаар мэтгэлцэх зарчмын утга алдагдаж, яллах талдаа илүү давуу эрх мэдэлтэй, өмгөөлөх, хамгаалах тал нь ямар ч эрх мэдэлгүй байхад өмгөөлөгч гэж байгаад, иргэд мөнгөө төлсний гавьяа юундаа гарах билээ? гээд олон асуудал энд ярихаар байгаа юм.
Гар уяастай, хөл нь тушаатай, ам нь үдээтэй байхаар мэтгэлцэх зарчмын утга алдагдаж, яллах талдаа илүү давуу эрх мэдэлтэй, өмгөөлөх, хамгаалах тал нь ямар ч эрх мэдэлгүй байхад өмгөөлөгч гэж байгаад, иргэд мөнгөө төлсний гавьяа юундаа гарах билээ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг намрын чуулганы төгсгөлд батлан гаргасан.  Дангаараа батлагдан гарсан учир хэрэгжилт муу байгааг хэлэх хүмүүс ч олон байна.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль маш дэвшилттэй хууль болсон. Энэ хуулийг гаргах үйл явцад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн олон жилийн нөр их хөдөлмөр,  бидний өрнүүлсэн стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа, Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн байр сууриа илэрхийлсэн байдал, тухайн үеийн парламентын эмэгтэй гишүүдийн идэвх оролцоо, тухайн үеийн Хууль зүйн сайд Х. Тэмүүжин гээд олон талын хамтын ажиллагааны үр дүн байсан. Гол нь нийгэм үүнийг хүссэн. Захиалсан. Эрүүгийн багц хуулийн өөрчлөлтүүд, зөрчлийн хуультай уяж гаргасан байсан нь нэн учиртай. Яагаад гэвэл хүчирхийллийг таслан зогсооход хуулийн байгууллагуудын оролцоо, цаг алдалгүй үйлчлэх, хүрэлцээний асуудал байдаг. Бүхэлд нь батлаагүй нь том ухралт. Энэ парламент Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг батлаагүй хойшлуулсан тэр хугацаанд гурван ч эмэгтэй амиа алдсан. Гэхдээ, дангаараа батлагдсан ч гэлээ энэ бол муу хууль биш. Маш сайн хууль. Хууль хэрэгжиж эхэлснээр цагдаагийн оролцоо, хандлага өөрчлөгдсөн, нийгмийн сэтгэл зүйд ч нөлөөлж байгаа. Эрх зүйн орчин сайжирч байгааг үгүйсгэж болохгүй. Гол нь олон нийтэд сайн таниулах, хохирогчдод таатай эрх зүйн орчин бий болж байгааг мэдүүлэх чухал.

-Гэрч, хохирогчийг хамгаалах Тахарын албыг татан буулгасан. Таны хувьд Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан шүү дээ?

-Тахарын албанд чадварлаг залуусаас бүрдсэн гэрч, хохирогчийг хамгаалах тусгай бүлэг байгуулж, хүмүүсээ чадавхжуулан сургаж, гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөнүүдийг хүртэл энд тэнд байгуулан, хохирогч нарт анх удаагаа сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх алхмуудыг хийж байлаа. Би тэнд байхдаа зарчмын болон сэтгэлгээний ялгаатай зарим нэг удирдлагуудтайгаа зөрчилдөн байж, гэр бүлийн болон хүчингийн хэргийн, насанд хүрээгүй 32 хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт болон сэтгэл зүй, эрүүл мэндийн туслалцаа үйлчилгээ, зөвлөгөө үзүүлсэн. Төрийн нэрийн өмнөөс ийм үйлчилгээ үзүүлэхэд тэд цочирдон баярладаг, гайхдаг, тэгээд анх удаагаа төр надад тусална гэдэг итгэл төрдөг. Намайг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ статистик мэдээлэл хэвээрээ л байсан. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гарснаар Тахарын албаны үүрэг, оролцоо бүр илүү их хэрэгцээтэй байх байсан. Гэхдээ одоо Цагдаа дээр нэг нэгж байгуулсан гэнэ лээ. Намайг урьж, зөвлөгөө авах болов уу, бие бүрэлдэхүүнээ сургахад миний туслалцааг авах болов уу гэж бодоод л явж байдаг. Гэрч, хохирогчийг хамгаалах хүмүүст маш том сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Түүнд нь би нөлөөлж чадна.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-06-12 04:18:13
    AN bas hudulbul torgono geseer baigaad songuuliar budaa bolson shuu..
  • Залуу 2017-06-03 12:49:07
    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Өмгөөлөгчийн нотолгоог үнэлдэг байхаар оруулахгүй бол Өмгөөлөгч гэж " шүдгүй арслан"- гаар яах юм бэ. Өмгөөлөгч биш өмөөрөгч т...
  • хахаха 2017-05-30 06:20:50
    нэр зээлдэгч хүний эрхийн хуульч гэж хаана ямар сургууль төгссөн хүн бэ энэ авгай, хуулийн шалгалт монголд өгсөн юмуу, Босоо Ганбаа шиг дипломгүй нөхөр биш биз...
  • г 2017-05-29 03:27:28
    ичинноров эрүүгийн хууль мэдлээ юү онигоо байгаа даа
  • зочин 2017-05-29 00:51:40
    Оросыг дуурайж 1990 он хүртэл, Америкийг дуурайж 27 жил явлаа, одоо амьдралд нийцсэн хуулиа баталж мөрдөе. Хэд хэдэн хүн алчихсан хүн цааз авахгүй нь. Энэ шог.
    150.129.140.177
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-05-27 14:49:59
    Өвгөн америкийн залуу монгол авгай минь Америкт хууль яаж биелүүлдэг тэр зарчмаар Монголд хуулиа биелүүлдэг л болвол яасын бэ? Тэнд чинь хуульзөрчлөө л бол үх
  • ичинноров 2017-05-26 16:43:51
    Сүүлийн үед АН-ын Их-ын гишүүн баталж гаргасан хуулиа муу хууль, муухай хууль гэж ёстой популизм хийдэг ажилтай болжээ. Тэдэнд огт болж бүтэж байгаа юм байхгүй ...
  • хэрэгтэй  2017-05-23 07:37:19
    Монголд бол хэрэгтэй
  • хуху 2017-05-22 04:32:04
    энэ хүн бол биеэ үнэлэгч эмэгтэй.Ёс суртахууны ямар төлөвшил байхгүй. Мэдлэг муутай дарга нарын бөгс долоосон авгай ш дээ.
    • аймшиг 2017-06-05 08:26:52
      чи хэн болчихоод хүн муулаад байгаа юм бэ? арчаагүй гөлөг
  • demiir ee 2017-05-13 13:23:37
    Amerikdaa ochiod demiirch baihgui yu. Mongo tolood l omgoologch avchihval huuli zorchij hiisen hergiig ch uguisgeed garah bolj baina uu?! Omgoologchid mongo tol...
  • Zochin 2017-05-11 07:25:02
    Ene avgain havriin sindrom ehelsen ba shuu.
  • Зочин 2017-05-10 16:03:00
    Бага насны хүүхэд болон залуучуудад гэмт хэрэг. хийж эхлэж байгаа үед нь сэтгэл зүйчийн зөвлөлгөөг сайн өгөж сэтгэл зүйг нь өөрчилж сайн ярилцах хэрэгтэй.
    • Зочин 2017-05-10 16:12:29
      Хүн алдаа гаргангуут бүх хүн гадуурхана тоохоо байна тэгээл нийгэмээс тусгаарлана өөр сайхан зөвөлдөг ажил хийлгэдэг газар байх хэрэгтэй хог түүлэгдэг
  • өвгөн 2017-05-10 09:19:21
    Одоо боргож дуусах болоогүй юу? Чамаас илүү хүний эрхийн талаар мэдлэгтэй,аавын хөвгүүд,ээжийн охинд Монголд олон бий шүү.
  • Irgen 2017-05-09 15:35:50
    Gadaad nuxurluugee yavaach mongol zalyuchuudiig umxii unertdeg gej xelsen geluu
  • Sana zowov 2017-05-09 12:05:35
    Tegsen deel ine xuil aria bish shu udaxgui orosdii bièer medxeren ongorson borooni xoinos xashigraw gex cheer l
  • Zochin 2017-05-09 11:01:31
    Yu veee nuhur ni avaad yavchaagvi muu
  • зочин 2017-05-08 23:42:16
    ичихээ мэддэггуй ичиноров пгоо ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдэг л энэ байхдаа таарсан таар шуудай болдоо
  • ah 2017-05-08 12:36:49
    Zob
  • Er hun 2017-05-08 10:52:50
    Хөгшин гадаад өвгөний дор хэвтээ хүүхний үг илүү байхаа.
  • Зочин 2017-05-08 09:24:06
    Гадаад эхнэр, нөхөртэй улстөрчдөд бүү итгэцгээ монголчуудаа. Цаана нь заавал цаад орных нь тусгай албадын даалгавар, тэр улсын ашиг сонирхол явагдаж байгаа шүү ...
  • оюутан 2017-05-08 09:03:46
    хулгайчийн эрх гэж юу байдгийн бэ, хулгайч луйварчдыг л өмгөөлсөн пязднууд байх юм
  • зочин 2017-05-08 07:46:27
    Энэ одоо хаана байж байгаад гараад иржагаан
  • хуульч 2017-05-08 07:24:38
    Сайхан инээмсэглэдэг, гэрэл цацруулсан бүсгүй шүү, сонгуультай сонгуульгүй хуульч хүний дуугардаг л газар шүү, уучлаарай
  • сана 2017-05-08 05:39:00
    УЙХ- сонгууль болох болоогүй ээ Ичин-гэдэг хүн будилжээ. Сонгуул дөхөхөөр л гарч ирдэг хүн биз дээ.
  • иргэн 2017-05-08 05:38:27
    өөрөө өөрсөддөө л цол гуншин өгчихдөг биздээ зууны манлай,илч дуучин поп дива гээд л инээдэмтэй шүү тэ
  • хуульч 2017-05-08 03:06:58
    ЭНЭ ХҮН УХААНТАЙ БУСАД НЬ ТЭНЭГ ГЭЖ ҮЗЖЭЭ ДЭЭ??? ЭНЭ ХҮНД ХЭН ХҮНИЙ ЭРХИЙН ӨМГӨӨЛӨГЧ ЦОЛ ГУНШИН ОЛГОСОН ЮМ БОЛ ??? хуулчийн шалгалтаа өгсөн үү??? ТЭНЦСЭН ҮҮ??
  • Бат 2017-05-08 01:40:49
    Хэрээ мэдэж хэрэг хий буюу бид соц-аас одоо хуулийн хэрэгжилтээ зах зээлийн нийгэмд шилжүүлж хамгийн гол нь хохирол барагдуул тэгээд дараа нь хорих эсэх шийд