Боксчид  ААШТ-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай боксчид амжилттай оролцлоо.Тус тэмцээнд Монголын Үндэсний шигшээ баг МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал тэмцээний 49кг-д хүч үзсэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ алтан медалийн төлөө Рио-2016 олимпийн наадмын алтан медальт Узбекстаны Хасанбой Дусматовтой тоглолоо. Гуравдугаар үе дуусч шүүгчдийн нэгдсэн дүн гарахад 5:0 Узбекстаны боксчин 2017 оны тивийн аварга болов. Манай тамирчин 2015 онд хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү медалийн өнгөө хувиргалаа.

Харин тэмцээний 64кг-д хүч үзсэн армийн дэлхийн аварга Б.Чинзориг алтан медалийн төлөө мөн л эзэн орны боксчин Холдаров Ихболжонтой тулалдаж 5:0 /29:28, 29:28, 29:28, 29:28/ онооны харьцаагаар хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Б.Чинзоригийн хувьд тивийн аваргаас анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.

Мөн тэмцээний 60кг-д  тулалдсан Д.Отгондалай, 69кг-д  хүч үзсэн Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн билээ. 

Медаль хүртсэн тамирчдын хувьд ААШТ-д амжилттай оролцож, медалийн болзол хангасан тул Германы  Хамбург хотод болох ДАШТ-д оролцох эрхтэй болж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • http://olimpicboxing.mn/ 2017-05-08 04:18:41
    манайхан сайн тулалдсан,
    122.201.26.167
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-05-08 04:07:55
    amjilt Zaluusaa !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах