Стивен Хокинг: Хүн төрөлхтөнд мөхөж буй гаригаа орхиход 100 жил л үлдсэн

“Стивен Хокинг: Шинэ дэлхийн аялал” шинэ баримтат кинонд алдарт физикч хүн төрөлхтний оршин тогтнох үндсэн аюул заналхийллийн талаар ярьж, манай гарагт 100 жилийн дараа мөхөх эрсдэлд орсон гэжээ.

Хүн төрөлхтөн 100 жилийн дараа өөр гарагийг эзлэхгүй бол бүрмөсөн мөхөж үгүй болох аюул учирна гэж Английн алдарт онолын физикч Стивен Хокинг мэдэгдсэн байна. Тэрбээр хүн төрөлхтний соёл иргэншилтэй холбоотой энэхүү асуудлаарх санал бодлоо “Стивен Хокинг: Шинэ дэлхийн аялал” баримтат кинондоо өгүүлсэн бөгөөд уг баримтат киног ВВС суваг энэ зун үзүүлэхээр төлөвлөж байна.

“Цаг уурын өөрчлөлт, солирын уналт, тахал, хүн амын өсөлт зэргээс болж манай гараг улам л тогтворгүй болж байна” хэмээн эрдэмтэн үзжээ. Дэлхийн олон орны эрдэмтдийн идэвхийлэн ажиллаж буй хиймэл оюун ухаанаас ч аюул заналхийлэл ирж буй гэнэ. Хокингийн үзсэнээр шинэ технологиуд хүн төрөлхтнийг чадваргүй болгож, хувьслын хуулиараа мөхөлд хүргэж буй аж.

Хокингийн хувьд дэлхий дахиныг хамарч буй сүйрлийн шалтгаан нь хүний үйл ажиллагаа хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Хүмүүсийг цөмийн сүйрэл, эсвэл зохиомлоор бүтээсэн вирусууд сөнөөнө гэжээ. Харин сансрыг аль болох хурдан эзэлж, өөр гарагт шилжин суурьшсанаар хүн төрөлхтөн аврагдана гэж эрдэмтэн үзэж байна. Дэлхийн хүн амд өөрсдийгөө устгахаас аврагдахад ердөө л 100 жил үлдсэн гэж Хокинг хэлжээ.

Үүнээс өмнөхөн Хокинг хүн төрөлхтөнд бүрэн устаж мөхөхөд 1000 орчим жил байна гэж мэдэгдэж байсан билээ.

“Энэ онд дэлхий дээр сүйрэл тохиох магадлал маш бага. Гэхдээ цаг мөч өнгөрөх тусам магадлал өсөх болно. тиймээс ийм зүйл ойрын 1000 эсвэл 10 мянгн жил тохиоход эргэлзэх зүйл үгүй” гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл өдгөө физикч энэ хугацааг эрс наашлуулжээ. “RNS”-ийн тэмдэглэснээр Хокинг өнгөрсөн оны эхээр цөмийн дайн, дэлхийн дулаарал, генийн өөрчлөлттэй вирус, хиймэл оюун ухааны аюулын талаар анхааруулж байсан билээ.

Үүнээс гадна тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард логиктой, ухаалаг сэтгэлгээгээр хүний түрэмгийллийг зогсоох, хянах дэлхийн Засгийн газрыг байгуулах шаардлагатай гэж байв. Түүний үзсэнээр технологи хэтэрхий эрчимтэй өсөн хөгжиж байгаа бөгөөд хүний ухамсар түүнийг даган хөгжиж чадахгүй байгаа гэнэ. Үүний улмаас хүн төрөлхтний түрэмгийлэл хүн төрөлхтнийг өөрийг нь цөмийн болон биологийн дайнаар устгаж болзошгүй болсон гэжээ.


Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2018-03-19 18:07:31
    МОНГОЛЫН ЗАРИМ ЗАЛУУС МУНХАГАА БИТГИЙ ГАЙХУУЛ ХОКИНГ ЧИНЬ АЛДАРТ ОДОН ОРОНЧ ЭРДЭМТЭН ХҮН ЖАВХЛАН БОЛ БАС Ч ҮГҮЙ ЭХ ОРОНЧ ХҮН
  • zochin 2018-03-14 10:40:20
    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, өдгөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нөхрийнхөө “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн бан...
  • KKK 2018-03-14 09:45:20
    ANU -giin tagnuuliin gazriin yaridag huuheldee maaham boljdee zailuul, odoo uhseneer ni dalimduulaad baahan tsuu taraana haraarai
  • а 2017-05-19 02:39:03
    с.жавхлан хокинг хоёр адил төстэй юм ярих болжээ
  • ы 2017-05-08 08:17:33
    Би л лав итгэхгүй байна. Бурханы авралаар ирээдүйд илүү сайхан байх болно. Дэлхий сүйрнэ гэж ярьдаг хүмүүсийг ойлгодоггүй, амьдрал сайн сайхнаар дүүрэн
    • быө 2017-05-15 03:39:09
      дэлхий сүйрэхгүй ээ, ойрын 3 тэрбум жилд лав үгүй, харин хүн төрлөхтөн удахгүй мөхнө, хүн бол дэлхийтэй харьцуулбал хумхын тоос лугаа адил
    • Тө 2017-05-09 18:14:00
      Бурхан чинь эх дэлхий байгалаа хайрал гээд хэлээд байгаа юм биш үү. Хайрлахгүй юм бол гэсгээлээ хүртэх нь тодорхой
    • lol 2017-05-08 11:02:25
      uhsen atsnii chin burhan.
      • Багаа 2017-05-11 10:08:47
        Бурхан мэддэггүй адгуус мэт золгүй амьтан байнадаа
  • Энхээ 2017-05-08 07:31:13
    Дэлхийн сүйрэл хүний шуналаас болж байна. Ганцхан цэнхэр дэлхийгээ ухаантайхан ашиглах юмсан.
  • Жагаа 2017-05-08 06:35:55
    Бурханыг үгүйсэгдэг ч хэрэгцээ гачаалаа дагаад Бурханд очиж мэдэх дурак байна даа. Амжилт
    • Hariult 2017-05-08 06:53:44
      Хокингийн номыг бүрэн уншчихаад наад үгээ хэл. Түүний шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглал бий болох нөхцөл байдал үүсээд байгааг л анхааруулсан байна шүү дээ