С.Гантогоогийн 12 жилийн өмнөх ярилцлага
“Яг түүн шиг-2” шоуны үзэгчдийн хамгийн хайртай оролцогчоор тодроод байгаа БНСУ-ын олон үндэстний урлагийн байгууллага “Монтант”-ын гишүүн С.Гантогоо 12 жилийн өмнө манай сайтад ярилцлага өгч байжээ. Тэрбээр тухай үед “Оддын эрэлд-2” тэмцээнд мөн амжилттай оролцож, шилдэг гурван оролцогчийн нэгээр тодорч байсан аж. Багаасаа л урлагт хайртай, дуртай байсан тэрбээр 2007 онд БНСУ-ыг  зорьсноор түүний өнөөдрийн амжилтын эхлэл тавигджээ. Гэхдээ түүний хувьд анх үйлдвэрийн ажилчнаар тус улсад очсон ч өөрийн  авьяас, хичээл зүтгэлээрээ ийнхүү Монгол, Солонгост танигсдсан уран бүтээлч болж чаджээ. Ингээд түүний өсвөр насны хүү байхдаа бодож, санаж, мөрөөдөж явсан дурсамжит ярилцлагыг хүргэж байна.

-Юуны ємнє уулзан ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Нийт оролцогч нараас шалгараад сүүлийн шатанд үлдэж чадсанд баяр хүргье.

-Үгүй ээ. Харин танд баярлалаа. Намайг тоож ярилцлага авч байгаад.

-За за хоёулаа хэн хэндээ баярлалаа. Тиймээс одоо яриагаа чиний анх "Оддын эрэлд" орох болсон шалтгаанаас эхлэх үү?

-Анх би "Оддын эрэлд-1" гэж зохион байгууллагдаж байх үеэс л үзэж эхэлсэн. Єєрєє орно гэсэн чинь хоцроод очсон байсан. Нэмэлт бүртгэл явуулах уу гэж мєн ч олон удаа очсон доо. Телевизрээр гарсан нэвтрүүлэг болгоныг алгасалгүй үзсэн. Хамгийн сүүлд болсон "гала" тоглолтыг нь ч үзэж байсан. Жинхэнэ улаан фэн нь байсан даа.

-Оролцоно гэж бодоод хоцорсон гэлээ. Үзэгч болоод сууж байхад ямар санагдаж байсан бэ?

-Аймаар харамсаж л байсан даа. Сайхан юм аа гэж бодон битүүхэн атаархаж байсан. Гэтэл одоо би єєрєє тэр тайзан дээр гараад дуулсан гэж бодохоор үнэхээр сэтгэл сайхан болдог.

  -Энэ тэмцээнд оролцоод єєрийгєє хэрхэн нээсэн гэж боддог вэ?

 -Ер нь бол надад олон талаар нєлєє үзүүлж чадсан. Хvмvvсийн ємнє биеэ авч явах байдал, хүнтэй харилцах харилцаа, олон найзууд гээд нэрлээд байдал олон зүйл байгаа. Хамгийн гол нь надад хvн хєдєлмєрлєєд хичээх юм бол чадахгvй зүйл гэж байхгүй л сайн ойлгуулсан даа.

 -Оролцож байх явцад хэцүү зүйл олон гарсан байх, тэр болгонд шантарч байсан уу?

 -Єє олон л гардаг байсан даа. Гэхдээ тэр хэлсэн vг болгон нь миний тусын тулд байсан. Хэлж байгаа үед нь єєрийгєє засахыг л хичээж байсан даа.

 -Ингэхэд Гантогоо айлын хэд дэх хүүхэд вэ? аав ээждээ халамж анхаарал хэр тавидаг вэ?

-Манайх зургаан ам бvлтэй. Би чинь Хєвсгєл нутгийн хүү. Гэрээсээ хамгийн бага хүү нь доороо хоёр охин дүүтэй. Анхаарал халамжийн хувьд ямар гээд хэлэх билээ дээ. Ямар ч байсан хоёр дүүгээ их анхаардаг даа.

-Анх "оддын эрэлд" орсон оо хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Хэнд ч хэлээгүй. Манайх Хєвсгєлд би хотод оюутан байсан. Нэгдүгээр шатанд тэнцээд хоёр дугаар шатанд ороод байтал манайхан мэдсэн. Хамгийн анх манай жаахан дүү зурагтаар хараад гэрийнхэнд хэлээд дараа нь хамаатан, нутаг усныхан бүгд л мэдсэн дээ.

-Гала концерт дээрээ єєрєє шинэ дуу дуулаад байсан. Энэ талаар тодруулахгvй юу?

-Энэ жилийн "Оддын эрэлд" түрүү жилийнхээс нэг онцлогтой болсон. Тэр юу вэ гэвэл тодорхой хэмжээний дууны шvлэг зохиодог ч юм уу аль эсвэл ая зохиодог залуусыг илүү их дэмжиж байсан юм. Миний хувьд тэмцээндээ зориулан єєрєє үг аяыг нь зохион «Мартагдашгvй хайр» гэж дууг дуулсан. Үүнийгээ Fm–д єгєх зорилготой байгаа.

-Чамайг шинэ дуу зохиосон чинь Насанбуян ая зохиосон гэж сонсогдсон....

-Тийм шүү. Наска шар хєдлєєд шууд зохиосон гэж байсан. Энэ нь ч сайн юм. Манай үеийн залуус бусдын юмаар юм хийдэг болсон. Гэтэл энэ тэмцээн нь цэвэр хэн чадалтайг гаргаж ирэхээр тэмцээн болж чадсан гэж би боддог.

-Хариу сонсоно гэхээр сэтгэл ямар байна сандарч байсан уу? Одоо сэтгэл ямар байна?

-Анх шат шатны дvн сонсох болохоор аймаар хэцүү байдаг байсан. Яанаа хасагдсан байх болов уу гэж их л айдаг байсан даа. Харин одоо сэтгэл маш тайван байгаа. 1500 гаруй хүүхдээс сүүлийн 4-т орно гэдэг бол миний хувьд маш том амжилт гэж би хувь даа бодож байгаа.

-Гала концерт дээр чи нэг одон зүүсэн байсан тэр хаанаас єгсєн медаль вэ?

-Тэр үү...UBL гээд нэг компани байдаг. Тэр компанийн нэрэмжит «Миний сайхан эх орон» гэсэн сайхан нэртэй медаль юм. Энэхүү медалийг єєрийгєє дайчлан амжилттай оролцлоо гээд надад єгсєн.

-Чи МУБИС-ийн Газарзүй-Байгалийн шинжлэлийн багшийн анги байхаа. Багадаа дуулдаг байсан уу?

-Тийм ээ. Би газарзүйн анги би энэ мэргэжилдээ ч хайртай. Энэ чиглэлээрээ цаашидаа Магистрантурт сурах бодолтой байгаа. Бага байхад урлагийн үзлэгт их ордог байсан.

-Энэ жил сургуулиа тєгсєєд юу хийх вэ? Дуугаа хєгєєд дуучин болох уу?

-Эхлээд ямар ч байсан суругуулиа тєгсєєд дараа нь дуугаа дагана аа. Ер нь энэ тэмцээнд ороод єєрийгєє хэн болохоо мэдсэн учраас сайн мэрийж байгаад дуулаад л байна даа. Ямар ч байсан дууны ая зохиосон хэвээр л байна. Одоо ч гэсэн миний цээжинд 5, 6 дууны ая байна. Нийгэмд зориулсан цаг үеэ олсон гоё дуу болгоно доо.

  -"Оддын эрэлд-1"-ийг үзэж байсан. Одоо єєрєє оролцогч болоод амжилттай явж байна. Энэ хугацаанд єєрийн гэсэн үнэлэлт дvгнэлт єгч амжсан байлгүй дээ... Энэ талаар тодруулбал?

 -Түрүү жилийнхээс сайн болсон гэж би бодож байгаа. Гэхдээ би ямар мундаг амьтан биш дээ. Надад л тэгж санагдаж байгаа юм. Зарим хүмүүс "од" тєрүүлнэ гэж юугаа яриад байгаа юм бэ? гэж яридаг. Гэвч энэ тэмцээн, нэвтрүүлгүүдийг зохион байгуулж байгаа "Аригу" гэдэг компани «ОД» тєрүүлэхгүй. Гагцхүү ард тvмэн сонсогч нар л гаргаж ирнэ. Хүмүүсийн яриаг сонсож байхад "Оддын эрэлд"-д оролцож байгаа хэдэн мангар юмнууд гэж байдаг. Гэхдээ оролцож байгаа хүүхдүүдийг би үнэлдэг. Яагаад гэвэл тэд єєрсдийн хаагдмал сэтгэлүүдийн олон тvмний ємнє хага яран гарч ирж байгаа болохоор тэд мангар биш. Муу хэлж байгаа хүмүүс нь болиоч ээ гэж хэлмээр байна. "Оддын эрэлд" шиг нэвтрүүлэг хєдєє орон нутгийг хамраад нээх их явагддаггүй тиймээс сайн нийтэд түгээх хэрэгтэй гэж бодож байна.

-Цаашдын уран бүтээл болон ажил амьдралд тань амжилт хүсье.

Эх сурвалж: Оллоо архив
2005.10.24



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Япон залуу шиг 2017-05-10 07:36:32
    Амжилт хүсье. Япон залуу шиг л гоё харагддаг. Сайн, сайхан урлагийн хүн болоорой.
  • зочин 2017-05-09 03:26:49
    баяр хүргье
  • Зочин 2017-05-09 03:19:40
    шоунд амжилттай сайн оролцож бгаад баяр хүргье гэхдээ чи дуучин биш шүү залуу хүн эртхэн өөр мэргэжил сонгосон нь дээр урлагын мэдрэмжтэй эрдэмтэн болоорой