ФОТО:  Бүхнийг фронтод

“Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн гэрэл зургуудаас хүргэж байна.



Германы фашистууд итгэл эвдэн гэнэт довтолсон тухай мэдээг радиогоор сонсч буй ЗСБНХУ-ын иргэд. 1941.06.22.


“Үнэн” (Правда) сонинд нийтлэгдсэн БНМАУ-ын 26 дугаар Бага Хуралд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн тавьсан “Германы фашизмтай тэмцсэн фронтод туслах ажлын явц ба манай зорилгын тухай” сэдэвт илтгэл. 1943.03.06.


БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Бэлэглэлийн төв комиссын хурал дээр үг хэлж байгаа нь. 1943 он.


Бэлэглэлийн комиссын дарга С.Янжмаад фронтод илгээх хувийн бэлэг өгч буй нь. 1941 он.


Ард түмнээс Бэлэглэлийн төв комисст ирүүлсэн хувийн бэлгийг бүртгэж байгаа нь. 1941 он.


Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг Бэлэглэлийн төв комисст хүлээлгэн өгөхөөр дугаарлан зогсож байна. 1943 он.


Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг бэлтгэж байгаа нь. 1943 он.


Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг бэлтгэж байгаа нь. 1943 он.


Цэргийн анги, нэгтгэлүүдээс Бэлэглэлийн төв комисст ирүүлсэн бэлгийг бүртгэж байгаа нь. 1943 он.


Фронтод илгээхээр бэлтгэсэн эсгий гутал. 1943 он.

Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг Бэлэглэлийн төв комисст хүлээлгэн өгөхөөр хөдөөө орон нутгаас адуу, тэмээн жинд ачиж явж байгаа нь. 1943 он.


Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг Бэлэглэлийн төв комисст хүлээлгэн өгөхөөр хөдөөө орон нутгаас адуу, тэмээн жинд ачиж явж байгаа нь. 1943 он.


Улаан армид тусламж болгон хамгийн олон мал бэлэглэсэн Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Улсын сайн малчин <<Фронт Бадам>>.


Монголын ард түмэн Улаан армид зориулсан бэлэглэлийн вагоны цувааг аян замд үдэн гаргаж байгаа нь. 1943 он.


Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, “фронт” С.Цэгмэд фронтын тэргүүн шугам дээр Улаан армийн дайчдын дунд. 1942 оны 12-р сар.


Ю.Цэдэнбал Зөвлөлтийн улаан армийн дайчдад бэлэг гардуулж байгаа нь. 1943 он.


Ю.Цэдэнбал Зөвлөлтийн улаан армийн дарга офицеруудын хамт. 1943 он.


Баруун фронтын Улаан цэргийн ангийн дайчдад Монголын ард түмний өмнөөс төлөөлөгч, сайн малчин Б.Пунцаг Улаан тугийг гардуулж байгаа нь. 1943.03.08.


Х.Чойбалсан Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн цувааг Улаан армийн дайчдад хүлээлгэн өгч байгаа нь. 1943.01.12.


Х.Чойбалсан өөрийн хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн цувааны “Маршал Чойбалсан” танкийг Улаан армийн дайчдад хүлээлгэн өгч байгаа нь. 1943.01.12.


ЗХУ-ын баатар, нисгэгч-бөмбөгдөгч, хошууч А.И.Майоров Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Монгол ард” эскадрилийн онгоцны бүхээгт. 1944.07.26.


Улаан армийн хэрэгцээнд морь бэлэглэсэн ардууд комисст морио хүлээлгэж өгч байгаа нь. 1943 он.


Монгол морьд Аугаа эх орны дайны фронтод.


Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-05-09 16:01:08
    Zurag l batalgaa boloh yum aa
    66.181.189.105
    Мэдэгдсэн Хариулах
  • fv 2017-05-09 07:25:11
    yamar goe yum bee ah nariin hvchind MU bgaa shvv tegeegvi bol tembvvndee barigdaad bvgd hamargvi ustaj vgvi bson
    66.181.170.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2017-05-09 05:45:54
    оросын ард түмний яруу алдар бадартугай та бүхний ач буянаар монголын ард түмэн бид хөгжин цэцэглэж байна
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах