АТГ-ын Ажлын хэсэг “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан Ажлын хэсэг “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн тус компаний Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, захиргаа, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Билгээ, захиргаа хариуцсан менежер Г.Ганзориг болон харъяа компаниудын удирдлагуудад батлагдсан удирдамж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таницлуулсанаар ажлаа эхлүүллээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Эрдэнэс Монгол компани дээр ажиллах хугацаандаа дараах ажлуудыг зохион байгуулах юм. Үүнд:

  • Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцах, шаардлагатай тохиолдолд зөрчлийг арилгуулах;
  • Компанийн удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцах, хянан шалгах, албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргасан байдал, тэдгээрийн бүртгэл, тайлан, мэдээг гаргасан байдлыг хянах;
  • Шилэн дансны болон мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, заавар зөвлөгөө өгч, сургалт, мэдээлэл хийх;
  • Худалдан авах ажиллагааны үр дүн, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн талаар холбогдох байгууллагаас Сангийн яаманд мэдэгдсэн, бүртгүүлсэн эсэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг худалдан авах ажиллагаанд оруулахгүй байх хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Ашиг сонирхолын зөрчлийн тухай" сургалтыг зохион байгуулах, мэдээлэл өгөх;

Эх сурвалж: АТГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.