Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног нээлтээ хийнэ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд маргааш Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийн нээлтийн ажиллагаа болно.

Нээлтэд УИХ-ын гишүүд болон ЭМЯ, ЭХЭМҮТ, НЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн ОУБ, Макс Эксим ХХК зэрэг байгууллагын удирдлагууд, олон нийт оролцох юм байна. Энэ оны Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийг "Эхийн сүүгээр хооллох нь-Амьдрал тэтгэх алтан боломж" уриан дор тэмдэглэх ба Мянганы хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дүгнэх, мөн түүнээс хойшхи хугацаанд эхийн сүүгээр хооллох дадлыг дэмжих, сурталчлах, хамгаалах ач холбогдлыг онцлон уриалахад чиглэгдэж байгаа аж.

Мөн тухайн өдрийн 13.00 цагт "Монгол ньюс" хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн хурлыг хамтрагч талууд зохион байгуулхах гэнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.