СЕХ: Нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг гурав хоногийн дотор шийдвэрлэнэ

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөний хороонд баримт бичгээ хүргэлээ.


 

М.ЭНХБОЛД СЕХ-НД МАТЕРИАЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ


МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд СЕХ-нд 09:50 цагт материалаа хүлээлгэн өглөө. Баримт бичгээ гардуулсныхаа дараа нэр дэвшигч М.Энхболд "Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна" хэмээлээ.



Н.ЭНХБАЯР НЭР ДЭВШИХ БАРИМТ БИЧГЭЭ ХҮРГЭЛЭЭ


МАХН-аас нэр дэвшигч Монгол Улсын гурав  дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  баримт бичгээ 11:30 цагт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд хүлээлгэн өглөө. Үүний дараа МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “Сонгууль шударга явагдаасай. Шударга өрсөлдөөний үр дүнг ард түмэн мэднэ” гэлээ.


Х.БАТТУЛГА СЕХ-НД МАТЕРИАЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга 11:50 цагт материалаа хүлээлгэн өглөө. Баримт бичгээ гардуулсныхаа дараа АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль шударга болно гэж найдаж байна” гэлээ.


 


 

Намууд холбогдох хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох  тухай  нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,  нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж өгчээ.

Сонгуулийн Ерөнхий  Хороо нэр дэвшигчийг тус бүр бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм байна.

СЕХ бүртгэсэн тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурав өдрийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд мэдээлэх юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нараа 2017-05-13 14:18:10
    Бүгд улаан луйварчид шүү дээ 3 сая хүн дотор өөр хүн алга уу 27 жил төрд алба хашиж төрөөс төрсөн тэрбумтан болсон луйварчид аль ч ноён нь адилхан ...
    202.9.40.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Selbegdorjiig shorond hiih hyn 2017-05-13 02:15:17
    Enhbayar garahgyi. Ene songuuliar yamar ch hereggyi novsh gedgee oilgood tsaashid tenegtehee bolih baih. Enhbayariig gargaval Selbegdorj metiin shavhruunuudiig ...
    116.114.205.124
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2017-05-12 02:52:39
    МАН-д нэгмөсөн итгэл үзүүлээд хэрэв но гарвал улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулцгаая. Эд нар заавал но гарганаа. Одоо ч гаргасаар байгаа биздээ
    66.181.164.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-05-11 23:55:26
    М,Энболдийг л дэмжхээс өөр яалтай ард түмэн МАН -д бүрэн этгээд дүнгээ 4 жилийн дараа тавинаа
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2017-05-11 14:13:39
    Жинхэнэ авилгалын эцэг, газрын наймаачин, хор найруулагч, хятадын эрлийз М.Энхболдыг дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ бол Монглын эрх ашигт нийцэхгүй.
    150.129.141.218
    Мэдэгдсэн Хариулах
  • УНШИГЧ 2017-05-11 13:54:04
    Enhbayr Battulga 2 bol ard tvmnii jinhen songoltdoo 3 dahig ni ard tvmen tertee tergvi songotson odoo yu bolod bgaag ni oilgohgvi l bna shvv helsen amlalt yasa...
    202.70.46.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Eej 2017-05-11 11:35:47
    Erenhiilegch gedeg eh oron ard tumnii etseg gesen ug tegheer Battulga gedeg hun chine nileen asuudaltai hun bizdee iimerhuu humuus ner devshij bolhuu
    66.181.180.152
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-05-11 11:07:41
    Enxbayriin yltai xugashaa duusaagvi.Battulga sejigten gesen .Ene xoeriig xuulia zorchin bvrtgexgvi biz dee? Zo.er xo g odoo xer zereg thudraga be gej xarj baina...
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах