Сурагчдын дунд зохиогддог олимпиад орчин цагийн хамгийн ашигтай бизнес болжээ
Боловсролын салбарт болохгүй бүхэн үүрлэжээ. Энэ үгийн зүгээр ч нэг хэлээгүй ээ. Учир нь Монгол улсын ирээдүйг бэлдэж буй боловсролын салбар жил ирэх тусам уруудаж буйг эцэг эхчүүд хэлж, шүүмжлэх болсон. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг боловсролын салбарын чанар маш муу байгаа өнөө үед энэ салбарт төрөл бүрийн бизнес цэцэглэж, эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачааг үүрүүлж байгаа тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Тодруулбал сүүлийн үед нэгэн төрлийн цоо шинэ бизнес цэцэглэж, энэ нь үе үеийн  боловсролын салбарт хэрэгжүүлсэн бизнесүүдээс хамгийн шилдгээр тодорч байгаа аж. Энэ бизнес юу вэ гэхээр сурагчдын дунд зохион байгуулагддаг олимпиадууд юм.

 Толгой дараалан зохион байгуулагдах болсон энэхүү олимпиадууд нь сурагчдын  төлөө хийж байгаа зүйл огт биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.  Нэгэн хувийн дунд сургуулийн багшийн ярьсанаар олимпиад хамгийн ашигтай бзнес болсон тул сургууль бүр өөрийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулж, жил жилийн хавар нэг сайн мөнгө олох аргатай болсон  аж.  Ингэхдээ нэг олимпиадад нэг ангиас 5-10 хүүхэд заавал оролцдог  болсон байна. Зарим төрлийн олимпиадуудад ангиараа оролцдог аж. Харин энэ тоолондоо нэг хүхдээс 3000-10000 төгрөгийн хураамж авдаг байна.
 
Энд ганцхан жишээ дурдахад Зөвхөн 1 аймагт  сүүлийн долоон жилийн хугацаанд зохион байгуулагдсан математикийн олимпиадад 17725 хүүхэд оролцсон гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ тоолонд хүүхдүүдээс тус бүр 3000 төгрөг хураасан гэж үзвэл  53175000 төгрөг болж байна. Харин  шагналт байранд орж  медаль хүртсэн хүүхдүүдийн тоо 2200 орчим байгаа юм. Тэгэхээр дээрх мөнгөний маш багахан хэсгийг сурагчдын шагнал урамшуулалд зарцуулсан болж таарч байгаа юм.Энэ бол зөхвөн орон нутагт буюу ганцхан аймагт зохион байгуулагддаг нэг хичээлийн олимпиадын санхүүгийн задаргаа. Тэгвэл нийслэл хотод энэнээс олон мянган хүүхдүүдийг хамарсан олимпиадууд хичээл тус бүрээр явагдаж байгаа.
 
Мэдээж хэрэг сурагчид мэдсэн сурсан зүйлээрээ өөр хоорондоо өрсөлдөж, оюун ухаанаа сорино гэдэг сайн хэрэг. Гэсэн хэдий ч үүнд тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй байна. Учир нь хүн бүр бага, дунд боловсролыг  үнэ төлбөргүй олж авах эрхтэй гэж үндсэн хуулинд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл  СӨБ, ЕБС-ийн хаана нь ч хүүхдүүд мөнгө хураалгах учиргүй. Үүнд хичээлийн жилд зохион байгуулах олимпиад ч хамаарна. БСШУСЯ-наас баталсан хуваарийн дагуу нэг хичээлийн жилд 14 төрлийн хичээл тус бүрээр ганц л олимпиад явагдах ёстой. Энэ нь мэдээж хэрэг ямарч үнэ төлбөргүй. Тухайн анги, сургуулиасаа шигшэгдэж, шалгарсан сайн сурагчид өрсөлдөж,эхний гурван байрыг тодруулдаг журамтай.
 
Тэгэхээр дээр зохион байгуулагдаж байгаа олимпиадуудын хувьд бүгд хууль зөрчин зохион байгуулагдаж байгаа гэсэн үг юм. Эдгээр олимпиадад амжилттай сайн оролцсон ч төдийлөн үр дүнгүй. Учир нь их дээд сургуульд элсэн суралцахад улсын чанартай олимпиадад амжилттай  оролцож, байр эзэлсэн байдлыг харгалзан үзэж, улсын томоохон их сургуулиуд урилгаар сургадаг. Үүнийг ч зохион байгуулж буй сургууль, багш нар мэдэж байгаа. Харин тэд зөвхөн мөнгө харж хийж байгаа нь эмгэнэлтэй байна.
 
БСШУСЯ-ны мэргэжилтний хэлсэнээр үүнийг зохицуулах эрхзүйн орчин байхгүй. Гэвч сурагчдаар бизнес хийж байгаа энэ үйлдлийг таслах зогсоох нь салбарын яамны үүрэг. Бид аймаг нийслэлийн боловсролын газруудад чиглэл өгсөн гээд хараад суугаад байж болохгүй. Сүүлийн арван жил энэ бизнес эрчимтэй цэцэглэсэн гэдгийг эцэг эхчүүд, сурагчид ч хэлж байна. Энэ хүртэл чимээгүй харж суусан  Боловсролын яамныхан энэ асуудлыг цэгцлэх цаг нэгэнт болжээ. 

Үргэлжлэл бий.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ээ тэнгэр минь сайд аа 2018-02-14 23:57:11
    Манай охин олимпиадад ороод одоо их мундаг америк улсад амьдарч бгаа
    103.57.93.108
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-26 02:30:23
    Олимпиадад оролцсон хүүхдээс мөнгө авдаг гэж худал. Манай хүүхэд оролцсон, тийм юм байгаагүй
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2017-07-25 23:55:34
    Manaihnii ugaasaa lchaddag yum ng yaj hun shulah be yaj luivardah be l bizdee.
    64.134.96.93
    Мэдэгдсэн Хариулах
  • zichin 2017-05-21 12:15:01
    Ganc olimpiad bish geseen huuhduudiin dund zohiogddog buh uraldaan temceen mafiin bulegleld orson gesen
    103.23.51.4
    Мэдэгдсэн Хариулах
  • нийслэлийн орос хэлний багш нарын холбоо 2017-05-15 02:43:56
    орос хэлийг заахаа больсон гэж хэлж болно. Олимпиад явуулах нь ач холбогдолтой юм. харин 1,2-р даваандаа анхаарал хандуулах нь чухал гэж үзэж байна.
    182.160.34.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Алт 2017-05-14 16:36:16
    Шинэ монгол сургууль элсэлтийн шалгалтын бүртгэлд 33000 төгрөг авдаг. 9000 гаруй хүүхдээс 90 хүүхэд авдаг. Үлдсэн хүүхдийн мөнгө шууд орлого. 810*33000=26 сая
    66.181.177.179
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-14 02:59:31
    zuv sedev hundjee.mun kembridge syrguulu,11-r surguuluig jiriin surguuli bolgoh heregtei.tatvar tulugchdiin munguur tusgai surguuli bguulah hereggui.
    103.57.93.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2017-05-13 07:34:14
    Яг үнэн олимпиад нэртэй мөнгө хүүлэх арга байнга явагдаж хүүхдүүдийг шагнал нэр төрийн хойноос хөөцөлдсөн байдалд сургаж байна.
    202.179.27.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭЭЖ  2017-05-13 02:54:24
    Маш зөв сэдэв. Манай хүүгийн анги ангиара жил болгон л тооны олимпиадад орох юм. Тэгээд улирлын дүн нь бараг ангиараа шахуу 70 хавьцаа дүнтэй гарах юмаа.Чанаргү...
    202.9.41.31
    Мэдэгдсэн Хариулах
  • МАНГАР САЙДАА ХӨӨ 2017-05-12 07:10:22
    БҮХНИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ НААД МАЛНААС ДОР МАНГАРУУДАА БАГШ НАРААР СОЛИОЧ ХАМГИЙН ЭХЛЭЭД САЙД ГЭГДЭЖ БАЙГАА МАНГАРАА ХӨӨ...
    202.9.41.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээж 2017-05-12 05:17:59
    Маш үнэн асуудлыг хөндөж. Болсон болоогүй олон олимпиад, шагнал хүүхдүүдийг ХҮН биш болгож байнаа. медалаараа уралдаад яг томчуудын тэнэглэлийг дууриаж байна
    66.181.189.175
    Мэдэгдсэн Хариулах
  • bas 2017-05-12 04:43:40
    huuhduudiin ur chadvariig shalgasan neremjit olimpiaduud baij bolnoldoo. Hamgiin goln shudarga yvuulah heregtei. Neremjit olimpiaduud yvagdana l biz. Ter toolon...
    202.126.91.106
    Мэдэгдсэн Хариулах