46 байршилд газар чөлөөлөх ажил хийж, орц гарцыг нээжээ

Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас зургаан дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.

Өчигдрийн байдлаар дээрх 129 байршлаас 46 байршилд газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээгээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжилнэ.

Тухайлбал,

  • Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгав.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
  • Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 16 хороо, 72 дугаар хотхоны орчимд явган хүний зам хааж барьсан хашааг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийв.
  • Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41 дүгээр байрны хажууд явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөв.
  • Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
  • Сүхбаатар дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
  • Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.
 

“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулснаар нийтийн эзэмшлийн зам, талбайн газар чөлөөлөлт, зөрчил арилгах ажил хийгдсэнээр орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэнэ, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, хур хог үүсэх зэрэг орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлнэ, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн. Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.











 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбаа 2017-05-13 16:30:26
    Хан-Уулд ямар ажил хийв. Дөл мөл гэсэн хотхон нэртэй хэдэн байшинг тойруулсан хашаанд хаалга хийлгээчээ. Хүүхэд сургуульдаа очихын тулд км шахуу газар тойрч бна...
    59.153.115.185
    Мэдэгдсэн Хариулах
  • j 2017-05-13 04:37:05
    Huujin gemteliin baruun taliin bairnuudiin dundah bohir orjing zasaajee.duuren contener
    43.242.241.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Num 2017-05-13 02:38:08
    Mash zuitei ajil hiij bgaa niisleliin udirdlaguudad talarhaj bna mashin buu hel yavganaar duhuuu gazraar yavii gehed holuur ayvahad hugshid bidend hezuu baidag...
    103.212.117.148
    Мэдэгдсэн Хариулах
  • hotiin dargaa bn u? 2017-05-12 11:53:15
    bayanzurh duurgiin Namyanju giin gudamjnii 107,5 tai baishingiin zam daguuh tuts,baishin, saviig yavgan hunii zamaas ni holduulaachee,mash ih buhimdaltai zam.
    202.179.27.24
    Мэдэгдсэн Хариулах
  • BestWestern Tuushin!!! 2017-05-12 10:31:19
    BestWestern geed l tom nertei tolgoi tomtoi TUUSHI HOTEL-iin yavgan xunii zam taglasan uudnii ambaariig zailuuleechee, arai arai
    66.181.189.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-05-12 09:23:09
    Songino hairhan duurgiin 1-r horoo Bayangoliin amand gazar ezemshij baigaa zarim ail orhuud busdiinhaa hashaanii gartsiig haaj hashaa baishin barisan
    178.235.40.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Su Batboldod !!! 2017-05-12 07:04:44
    Hotiin Gazriin albadaa bayrlalaa Su Batboldod bayrlalaa !!! Zaashid ene olon zambaraaigui hashaa, konteiner Barilgiig buulgaj ogoorei AMJILT !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-05-12 06:47:28
    Tuushin hoteliin omnoh heseg arai dendnee yavgan hunii zam buur mashin zorchih egneenii taliig haasan bn blee batbold ch nudnii chin door bn harahgui bnuu
    103.229.120.177
    Мэдэгдсэн Хариулах
  • aaa 2017-05-12 06:07:30
    tuushing yanzlaash
    103.212.117.201
    Мэдэгдсэн Хариулах