“Чингэлтэйн цэцэрлэгүүд” цэгээр наадъя” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ
Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэс, “СӨБ-ын шинэчлэл” ТББ хамтран  хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой “Цэгээр наадъя” төслийг  хоёр дахь амжилттай хэрэгжүүлж дууслаа.  Төслийн хүрээнд  цэцэрлэгийн багачууд цэг холбон хялбар аргаар зурлага бичиж, түүнийгээ ашиглан хүүхэд бүр хүссэн дүрсээ үүсгэн зурж будах,  тоо бодох, өгүүлбэр зохиох зэргээр бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлж сурсан юм. Түүнчлэн  цэгээр холбох аргыг ашигласанаар хүүхдийн баруун тархины болоод хэл ярианы хөгжил нь сайжирдаг гэдгийг  төслийг хэрэгжүүлэгчид хэлж байна.
 
Уг төсөлд Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 84 багш, 7000 хүүхэд хамрагджээ.
 
“Цэгээр наадъя” төслийг хэрэгжүүлсэнээр  хүүхдүүдэд дараах өөрчлөлт гарчээ.

Тухайлбал, 
-Гарын жижиг булчинг хөгжүүлж, зурж бичих дадалд  суралцсан
-Бүтээлч сэтгэлгээг  хөгжүүлж, бүтээлийн сантай болсон
-Эцэг эхийн оролцоог  нэмэгдүүлж, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжихэд  хамтран оролцдог болсон
-Хүүхдэд өөртөө итгэлтэй  зан чанар  төлөвшиж, бие даах чадвар нэмэгдсэн байна.
 
Харин багшид,

–Хүүхдийн хөгжлийн түвшин тогтоох судалгааны баримттай болсон
-СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын хүрээнд  хүүхдийн оюун ухаан сэтгэлгээг нэгдмэл байдлаар хөгжүүлэх аргад суралцсан  зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ.






Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.