СЕХ М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзав

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг, Ардчилсан Намаас нэрийг нь дэвшүүлсэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тус тус бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг тэдэнд олгохоор тогтов.

Мөн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Намбарын Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийг,  Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсэг, 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, 143.1.2, 143.1.4 дэх заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар  байгааг холбогдох байгууллагууд тодорхойлсон байна.

Мөн холбогдох хуульд тухайлбал, Сонгуулийн тухай хуульд “ Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заасан байгаа билээ. Намбарын Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн энэ  шаардлагыг хангаагүй байна.  Тодруулбал, тэрбээр 2013 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны аравдугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг холбогдох байгууллага тодорхойлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-05-23 10:25:01
    Eronxiilogch baixdaa ard tvmnee buudaj.xomroglon xorison Enxbayr mongol xvn bith. Xarin naad xoer xulgaichuud ni eronxiilogchod tenshexgvi. Songolt alga daa.
    122.201.22.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-05-15 14:00:35
    Ард түмэний хүсч баййгаа зүйл Энх баяр даргатай хамт сонгууль явуулах нөгөө 2 ыг хэн сонох юм бэ
    202.70.46.214
    Мэдэгдсэн Хариулах
  • бабаб 2017-05-15 04:11:57
    энэ 3-ын хэнийх нь ч төлөө саналаа өгөхгүй ээ, итгэл хүлээлгэхээр хүмүүс биш шүү дээ
    103.229.178.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат-Өлзий 2017-05-15 03:12:47
    МАНАН аас монгол хэзээ ч ангижрахгүй
    142.234.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-15 02:53:56
    Hmm, Ene Battulgiig shalgagdaj bgaa geed baisan biz Dee. Er ni bugd l erunhiilugchiin suudald taarahgui Humuus dee
    202.9.40.187
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-15 02:49:00
    bolidoo mongold hezee huuli uilchlee bilee MAN ,AN songohgui ard irged MAXN -iig songood Enhbayriig zaaval erguulj tord gargana daa aigaad bgaa ulsuud ....
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах
  • оллоо 2017-05-15 01:58:04
    баттулгын татварын өр төлөгдсөн юмуу, баян байж татвараа төлдөггүй өлөн яндан пзда шүү, дээр нь бас хулгайч ийм амьтан ерөнхийлөгчид дэвшүүлж байдаг АН тэнэг
    122.201.31.225
    Мэдэгдсэн Хариулах