Ерөнхий сайд өнөөдөр ирнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд өдрүүдэд Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон.

Мөн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд БНХАУ-ын төрийн өндөрлөгүүдтэй уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзсаны зэрэгцээ хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.
 
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр орой 11 цагийн үед "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах тухай албаны эх сурвалж мэдээллээ.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.