ФОТО: “Гэр бүлийн өдөр”-өөр найман хос зэрэг хуримлав
Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр”. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Гэрлэх ёслолын ордноос хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл бүхий найман хос гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хуримын ёслолоо дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэв. Гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн хүрээнд арав гаруй жил ханилж, аз жаргалаа бататгаж яваа эдгээр хосуудын хуримын ёслолын үйлчилгээний төлбөрийг Гэрлэх ёслолын ордны зүгээс 70 хувиар бууруулсан нь хамгийн том бэлэг байлаа.



Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом өдөр байсан юм.

Өдөрлөгт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс хоёр, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс дөрөв, “Өргөө” амаржих газар болон  Түргэн тусламжийн төвөөс тус бүр нэг хос оролцож, улс эх орондоо үлгэр дуурайлал болсон гэр бүлийнхээ нандин холбоог ийнхүү аз жаргалаар дүүрэн бататгалаа.













Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.