“ХААН Бизнес” үйлчилгээ шинээр гарлаа

ХААН Банк нь иргэд харилцагчид, байгууллага, жижиг дунд  бизнес эрхлэгчдэд банкны үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэж ирсэн билээ. 
 
Энэ удаад жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг нэгтгэсэн “ХААН Бизнес” үйлчилгээг шинээр гаргаж, харилцагчиддаа хүргэж эхэлсэн болохыг дуулгахад таатай байна. Энэхүү шинээр гаргаж буй “ХААН Бизнес” үйлчилгээ нь ЖДБ эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн дансны үйлчилгээ, төлбөр тооцоо, зээлийг тусгай салбараар дамжуулан хүргэж буйгаараа анхдагч үйлчилгээ юм. Таны бизнесийн амжилтын төлөө уриатай “ХААН Бизнес” үйлчилгээг сонгосноор ЖДБ эрхлэгчдэд зориулсан банкны цогц үйлчилгээ, бүх төрлийн зээлийг  тусгайлсан бизнес төвүүд, салбаруудаар дамжуулан авах онцгой боломжийг олгож байна.  
 
Эрхэм ЖДБ  эрхлэгч та бүхэн  “ХААН Бизнес” үйлчилгээнд нэгдэж, зөвхөн танд үйлчлэх тусгай бизнес төв болон тусгай салбаруудаар дамжуулан тав тухтай тохилог орчинд банкны үйлчилгээг авч, бизнесээ өргөжүүлээрэй. Мөн “ХААН Бизнес” үйлчилгээгээр мэргэшсэн харилцааны менежерүүд танд зөвлөн таны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож таны бизнесийн төлөө ажиллах болно.   
 
Цаг зав багатай бизнес эрхлэгч танд найдвартай, эргэх холбоотой банкны цогц үйлчилгээ эсхүл бизнесээ бүх чиглэлээр өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байвал 333030 дугаар болон Khanbusiness@khanbank.com хаягт хандан “ХААН Бизнес” үйлчилгээний харилцагч болоорой. Та эдгээр хаягаар бидэнтэй холбогдож, өөрийн бизнесийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авч, санал хүсэлтээ ирүүлээрэй.   
 
Та бүхэн “ХААН Бизнес” үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг info.khanbank.com хуудаст хандан аваарай.
 

Таны бизнесийн амжилтын төлөө - ХААН Бизнес үйлчилгээ

 

Бусдад түгээх
  • gplus