Ж.Эрдэнэбат: Монгол Улс бол “Бүс ба зам”-ын нэгэн чухал корридор

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн төр, засгийн нарын тэргүүн нарт барьж буй хүндэтгэлийн зоогт оролцлоо.

Мөн тавдугаар сарын 15-ны өдөр чуулга уулзалтын Удирдагч нарын дугуй ширээний хоёр хуралдаанд оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь” сэдэвт хуралдаанд хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов. 



Мөн “БНХАУ, ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Монгол Улсын санаачилгаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт, гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бий болж, амжилттай ажиллаж байна.

Монгол Улс хоёр хөршөө холбож, зам харилцааны зангилааг бүрдүүлж байсан түүх бий. Энэ уламжлалыг 21 дүгээр зуунд хойч үеийн бид буухиалан “Бүс ба Зам” санаачилгын нэгэн чухал корридор нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжих болсонд баяртай байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг гурван улс боловсруулан 2016 онд гарын үсэг зурж, холбогдох тохиролцоог хийж буй нь бидний хувьд чухал алхам билээ. Өргөн хүрээний хамтын ажиллагаа шаардсан энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих гурван талт механизмыг байгуулахаар харилцан тохиролцоонд бид хүрсэн. 

​​“Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан 32 төслийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаар шийдвэрлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан зэрэг санхүүгийн байгууллага хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн корридорыг байгуулахад зөвхөн манай гурван орноор хязгаарлагдахгүй, дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын идэвхтэй оролцоо шаардлагатай бөгөөд бүс нутаг, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд ач холбогдолтойг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх талаар тохиролцсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх төдийгүй, олон улсын хөрөнгө оруулагчдад томоохон орон зайг нээж буй хэрэг юм" гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-05-22 03:49:25
    nuur duuren l xuuxen baina
    24.1.124.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Batgan 2017-05-16 01:41:56
    Манай ерөнхий сайдын эхнэр ямар сайхан эмэгтэй вэ? Гоё харагдаж байна.
    183.81.171.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-15 23:47:38
    ах дуу эгч дуус шиг харагдаж байна их ойрхон цусны улс байхаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • wu 2017-05-16 01:56:25
      chi neg teregchin hujaatai zeregtseed zogsdoo
      27.123.214.113
      Мэдэгдсэн Хариулах
  • Erdenebat said ehner n saihan haragdaj b 2017-05-15 17:43:09
    Muu TARVAGA DUTUUDORJ, UUDUS ALTANGUDAS NARIIN HAJAAUD ERDENEBAT SAID EHNERTEIGEE IH GOE HARAGDAJ BAINAA. JINEHEN MONGOL HUMUUS!
    123.152.226.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэлэнгэ 2017-05-15 14:26:44
    Манай ерөнхий сайдын эхнэр ямар сайхан эмэгтэй вэ? Гоё харагдаж байна.
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
    • saikhoon saikhan 2017-05-15 21:25:15
      saikhan bysgyi baina oo, ex orniikhoo toloo 3 kg orchim jin xaschbal bolood yavjich baina. Bi targan l daa, uulaasaa bi bol xen ch bish kkk
      128.233.5.215
      Мэдэгдсэн Хариулах
  • зч 2017-05-15 12:24:45
    Ах дуу шиг яасан адилхан юм бээ. Эхнэрууд нь их адилхан юм аа. эгч дуу байхаа..
    185.27.71.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-15 11:22:04
    Путин ялалтын баярын парад дээр Элбэгээг тээр захад ахмад дайчдын дунд суулгасан шиг Эрдэнэбатыг тээр зүүн хойд талын буланд зогсоожээ.Эхлээд олдсонгүй шүү.
    202.9.41.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-15 10:49:14
    uu ene erunhii said ekhner teigee hamaatanguud deree ochood ih adilhan yum aa ene 2 ekhner n tursun ah duus shig garsan bna ih adlihan yum yanaa
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах