Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


“КОРПОРЭЙТ” ЗОЧИД БУУДАЛД


09:00 цагт: Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.
 

БЗД-ИЙН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРАНД

 
10:00 цагт:  "Заламт гол" ХХК-ний асуудлаар БОАЖЯ-ны эрх бүхий хүмүүс, Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн болон иргэдтэй хамтарч ажлын хэсэг байгуулж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна.

Олон Улсын Музейн Зөвлөлөөс санаачлан жил бүрийн тавдугаар сарын 18 -ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж
 
10:00 цагт:  Монголын Театрын музейд “Түүхт- Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн,

13:00 цагт:  Монгол цэргийн музейд Музейн удирдлаа ажилтан, албан хаагчдыг хамруулсан  олон улсын музейн өдөрт  зориулсан “Нээллтэй өдөрлөг”,

15:00 цагт:  Монголын уран зургийн галерейд 47-р сургуулийн сурагчдад МУЗГ-н ажилтан болон Урлагийн Боловсролын Төвийн багш нар Монголын Уран Зургийн Галерейн үүсэл хөгжил, талаар лекц уншиж, чөлөөтэй ярилцана.
 

НМХГ


09:30 цагт:  Хайлаастын 72 дугаар дунд сургууль дээр Дэд бүтэц -Таны оролцоо сэдэвт сарын аяны хаалтын үйл ажиллагаа болно.

11:00 цагт:  Сүхбаатар дүүргийн Саруул хотхонд зөвшөөрөлгүй кран буулгах үйл явдал болно.

 
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД


11:30 цагт:  Шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдээ өмгөөлж “Хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой” сэдвээр иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.
 

МЗХ-НЫ ЗАЛУУС ТАНХИМД


13:30 цагт:  “Та адал явдалт аялалд бэлэн үү” өдөрлөг болно Уулын аялал, агуйн аялал, усан аялал, шувуу ажиглах аялал болон аялах хүсэлтэй залууст мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгч, санал бодлоо солилцоно.
 

ГХЯ-НЫ “ЗӨВШИЛЦӨЛ” ТАНХИМД


Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах монголын анхны нийгэмлэг МОКС-МЗНН-ННМЭ-ийн 70 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурал болно.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.