Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч “түргэн авав”

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Япон руу тусгай элч төлөөлөгчөө илгээжээ. Өнгөрөгч ням гарагийн өглөө Пхеньян шинэ төрлийн баллистик пуужинг Япон тэнгисийн зүгт хөөргөн туршсан. БНСУ-ын ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль болж, хоёр Солонгосын харилцаанд эргэлт гаргахаа амласан Ардчилсан намын Мүн Жэ Ин үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш анх удаагаа пуужин туршсан нь энэ байлаа.
 
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсыг цөмийн зэвсэг, пуужингийн хөгжүүлэлтээ нэн даруй зогсоохыг шаардан хориг арга хэмжээ авсаар байгаа ч, Хойд Солонгос тэдний шаардлагыг үл хайхран удаа дараа пуужин туршсаар байгаа юм.
 
Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн ажлаа аваад тав хонож буй БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Ин Япон руу тусгай элч төлөөлөгчдөө илгээгээд байна. Тэдний ярианы гол сэдэв нь Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдал байх гэнэ.
 
БНАСАУ энэ сарын 14-нд шинэ загварын баллистик пуужин харван туршсан байдаг.Тэгвэл энэ үйл явдлаас ердөө нэг хоногийн дараа Ерөнхийлөгч Мүн тусгай элчээ Япон руу илгээжээ. Зарим хэвлэлд бичсэнээр хурцадмал байдал үүссэн өнөө үед Япон, БНСУ-ын харилцаа нягт уялдаа холбоотой байхыг бататгах алхам аж. Мүн Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө маргааш  нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярьж, “аль болох яаралтай хоёр талт уулзалт хийх бодолтой” байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний уулзалт ч төд удахгүй товлогдох нь. Түүнчлэн, Хөх ордны тусгай элч нар зөвхөн Японоор тогтсонгүй. Солонгосын хойгтой холбоо бүхий АНУ, БНХАУ, ОХУ, Герман зэрэг бусад улс орон руу ч айлчлахаар болжээ.
 
Тэд төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийж, БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлого чиглэл, харилцаа холбоогоо хэрхэн улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийх юм байна.
 
БНСУ-ын тусгай багт Солонгосын “Joongang Ilbo” сонины эрхлэгч, АНУ-д суух БНСУ-ын Элчин сайд асан Хон Сук Хюн багтаж байгаа аж. Тэрбээр АНУ-д айлчлах тусгай элчээр ажиллах гэнэ. Харин Ерөнхий сайд асан И Ха Чан БНХАУ-д айлчлах багийг ахлах юм байна. Харин УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан намын хуулийн зөвлөх Мүн Хэ Сан Японд, Инчён хотын захирагч асан Сун Ян Гил ОХУ-д айлчлах бол шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Иний эдийн засгийн боддогын зөвлөх Чо Ён Жэ Герман руу томилогджээ.
 
Хойд Солонгос ням гарагт пуужин туршсан байдаг. Харин өчигдөр тус улсын Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийж, шинэ төрлийн дунд зайн тусгалтай баллистик пуужинг амжилттай хөөргөн туршсанаа мэдэгдсэн юм. Тодруулбал, тус улс “Hwasongl2” гэх төрлийн пуужин туршсан бөгөөд энэ
харвадаг дунд зайн тусгалтай баллистик пуужингийн шинэчилсэн хувилбар юм байна. Хойд Солонгосоос хийсэн мэдэгдэлд “удирдагч Ким Жон Уны тушаалаар баллистик пуужинг амжилттай туршсан. Хүчтэй бөгөөд том цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой шинэ баллистик пуужингийн техникийн онцлог үзүүлэлтүүдийг бататган шалгахын тулд туршилтыг хийсэн” гэжээ. Пуужин 2111 км- ийн өндөрт хөөрч, хөөргөсөн газраас 787 км-ийн зайд тэнгист байсан байнд оновчтой туссан байна.
 
Пхеньян өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш цөмийн зэвсгийн туршилт хоёр удаа, баллистик пуужингийн туршилтыг хэдэн арван удаа хийж, цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байгаа юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төсөв 2017-05-19 02:34:37
    нэг пуужин турших зардал нь манай улсын төсвөөс их зардал гардаг гэнэ үнэн үү
    202.126.91.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-16 02:47:45
    Маш зөв өөрийгээ хамгалах хэрэгтэй Америкийн эсрэг тэмсэ
    183.177.98.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-16 01:39:49
    ухсэний чинь уих вэь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах