Ард Лайф ХХК  Голомт банкнаас кастодианы үйлчилгээ авах гэрээ байгууллаа

Ард Лайф ХХК нь иргэд, байгууллагад хувийн тэтгэврийн үйлчилгээ үзүүлдэг Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани юм. Гишүүдийнхээ хуримтлалыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтыг үнэн зөв бүртгэх зорилгоор Голомт банкнаас кастодианы үйлчилгээ авах гэрээ байгууллаа.

Голомт Кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах, цэвэр үнэлгээ тооцоолох, нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм. Цаашид Ард Лайф-ийн хувийн тэтгэврийн бүтээгдэхүүнийг Голомт Кастодианы цогц үйлчилгээтэй хослуулснаар гишүүдийн хуримтлалыг ил тод, эрсдэлгүй удирдах, үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтох юм​.

Бусдад түгээх
  • gplus