“ХААН Банкны ой” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд  өнөөдөр ХААН Банкны Улаанбаатар хотын 5 салбарын ажилтнууд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль гэх мэт 8 байгууллагын хамт олон, багш ажилтнуудтай хамтран мод тарих үйлсийг зохион байгууллаа.           

      
 
Өнгөрсөн хугацаанд “ХААН Банкны ой” хөтөлбөрийн хүрээнд Монгол орон даяар мод тарьж, улс эх орныхоо ногоон байгууламжид үнэтэй хувь нэмэр оруулжээ.  
 
ХААН Банк Сангаас зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн бүх салбар, нэгжүүддээ мод бутны суулгац хувиарлан аймаг, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн талбайд мод тарих хөдөлгөөн өрнүүлэн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл болон ажиллалаа.     
 
Ногоон дэлхий, байгаль эхээ баярлуулсан “ХААН Банкны ой” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна.   




 
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus