Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон  “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн банк нь Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо төлөвших, хөгжихөд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.

Харин ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг болон Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар тусалж, тууштай дэмжихээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.