Ж.Алтанцэцэг: Төрсөн өдрөө аавынхаа нутагт тэмдэглэнэ

Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Түүнтэй холбогдож баярын сэтгэгдлийг нь сонссон юм.

-Сайн байна уу. “Утасны анд” байна. Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Танай сонины хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Төрсөн өдрийн анхны мэндчилгээг өөрөөс тань авлаа.

-Дуучин Алтаа жил бүр төрсөн өдрөө гайхалтай тэмдэглэсэн тухай мэдээлэл гардаг. Энэ жил яаж гайхшруулах гэж байна?

-Аавынхаа төрсөн нутаг Говь-Алтай руу явах гэж байна. Төрсөн өдрөө аавынхаа нутагт тэмдэглэнэ. Амралтаараа хамаатнуудтайгаа уулзаж, нутгаараа аялах нь энэ жилийн төрсөн өдрийн хамгийн том бэлэг.

-Хэн нэгнээс гэнэтийн бэлэг хүлээж байгаа юу?

-Жил бүхэн хайртай, дотны хүмүүс минь надад гэнэтийн бэлэг барьж, догдлуулж чаддаг. Энэ жил ч тэр уламжлал алдагдахгүй байх. Гэхдээ бэлэг авах нь гол биш. Намайг хүндэлдэг, хайрладаг хүмүүсийн сэтгэл гэж бодохоор сайхан байдаг.

-Та төрсөн өдрөөрөө тоглолт хийж байсан удаатай. Энэ жил тоглолт хийхгүй юм уу?

-Энэ жил өөрийнхөө өмнө том зорилт тавьчихаад байна. Цуврал таван цомог гаргахаар ажилдаа орсон. Ардын болон хүүхдийн дуу, Алтаагийн хуучны хит дуунууд гээд таван цомог гаргах хэмжээний урын сан бий. Мөн DVD гаргах бодол байна. Үүнд 2013 онд хийсэн “Алтанцэцэг” тоглолтоо оруулах юм.

-Та наадмаар хар хөх өнгийн дээлээр гоёсон. Сайхан харагдаж байсан шүү?

-Баярлалаа. Энэ жилийн наадам хур бороо тэгш, сайхан болж өнгөрлөө. Гэр бүлээрээ наадмын талбайд очиж наадамласан.

-“Prosound” студи ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Одоогоор амарч байгаа. Намраас хамтлаг, дуучидтай хамтарч ажиллана.

-Хүмүүсийн дунд Рагу нутаг буцсанаас хойш танай студийг ажиллахгүй байна яриа гарсан?

-Тийм асуудал байхгүй. Бид хийх ёстой зүйлээ хийгээд л явж байгаа. Рагу явсан ч манай студийн үйл ажиллагаа хэвээрээ. Зуны цагт уран бүтээлчид амарчихдаг учраас бид ч амрахаар шийдсэн.

-Та охидын “Extacy” хамтлагийн продюсерээр ажилладаг. Танай охид хаагуур байна. Шинэ дуу гаргаж байна уу?

-Охид маань энэ жил сайн ажилласан. Урын сан арвинтай болсон шүү. Тиймээс түр хугацаанд амраад байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзах болно.

-“Киви” хамтлагийн продюсер охиддоо их өндөр шалгуур тавьж, гэрээ хийдэг гэсэн. Харин таны хувьд?

-Би хатуу, чанга шалгуур тавьдаггүй. 


Э.ОДОНТУЯА
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gfgfgggfgfg 2014-08-01 08:20:41
    en hhhhhh
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах