Хоёрдогч зах зээлийн арилжаагаар 103 ширхэг үнэт цаас арилжав
2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр “I”, “II', “III' ангилалд бүртгэлтэй 38 хувьцаат компанийн 56,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг ХК' компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол 'Мерекс ХК” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.06 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 103 ширхэг үнэт цаас 10,108,420 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр 'MSE ALL' индекс 843.97 нэгж болж 1.9%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,480,557,860,382 төгрөг боллоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.