Футзалын шигшээ баг түүхэн хожил байгууллаа

Монголын залуучуудын футзалын шигшээ баг Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдож буй “Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ”-ий “D хэсэг”-ийн анхны тоглолтоо өнөөдөр хийлээ.

Анх удаа Азийн АШТ-д оролцож буй манай залуучуудын шигшээ багтай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират улс нь футзалын чансаагаараа тивдээ 21-т бичигддэг юм. Тэр ч утгаараа чансаа дээгүүр АНЭУ-ын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхлүүлсэн ч Монголын шигшээ багийн ахлагч А.Тэмүүжин 13 дахь минутад тоог тэнцүүлэв. Хэдийгээр А.Тэмүүжиний гоолоос ердөө гурван хормын дараа эсрэг тооны харьцааг 2-1 болгосон ч эхний хагасын сүүлийн минутад манай шигшээ багийн долоо дугаартай тоглогч Б.Баттулга 10 метрийн торгуулийн цохилтоос тоог дахин тэнцүүлсэнээр нэгдүгээр үе өндөрлөсөн.

Харин шийдвэрлэх үед “Талын хөх чононууд” илүү тоглолтыг үзүүлэн, эхний үед гоол оруулсан А.Тэмүүжин, Б.Баттулга нар нэмж нэг нэг гоол оруулсанаас гадна Э.Бат-Оргил багийнхаа тав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн. Хэдийгээр АНЭУ-ын шигшээ баг сүүлийн хагаст нэг гоол оруулан, хоёр торгуулийн цохилт гүйцэтгэсэн боловч манай хаалгач Б.Бадамжсэрээжид найдвартай тоглолтыг үзүүлсэнээр хоёрдугаар үед хаалгандаа ганцхан гоол алдаж 3:5-аар хожлоо.



Ийнхүү АНЭУ-ын буулган авч Азийн АШТ-ий анхны тоглолтдоо хожсон Монголын шигшээ багийн залуус маргааш 13:00 цагт тивийн футзалын чансааг тэргүүлэгч Ираны багтай тоглоно.



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-05-16 12:48:27
    Bayr hurgei. Amziltaa ahiulghyg husei.
    103.26.194.55
    Мэдэгдсэн Хариулах