МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн  МАХН  нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өчигдөр /05.16/ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.

Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх хугацаа өчигдөр дууссан.

Тус нам  хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох  тухай  нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,  нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий  Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд  үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр  бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нийт  нэр дэвшигчдийг өнөөдөр улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-05-17 06:53:42
    Нарангэрэл гуай зүгээр байсан юм да
  • zochin 2017-05-17 06:49:31
    yanaa demjikh khun baikhgui
  • j 2017-05-17 03:48:39
    ene garah uu iim balai yumiig l MAHN gargana daa
  • алтан 2017-05-17 01:11:34
    СЕХ энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд шударга байж чадвал манай улс шударга ерөнхийлөгчтэй болно. СЕХ-ны дарга гишүүд өмнө нь алдаж байсан одоо тэгэхгүй шүү...
  • Зочин 2017-05-17 01:08:16
    Сургууль төгссөн гэдэг нь бүгд худлаа шүү хэ хэ, энд тэнд ажиллаж байсан гэдэг нь ч худлаа. Англид банкны менежер хийж байгаагүй, аяга таваг л сайн угаасан.
    • Zochin 2017-05-17 01:44:06
      Tegeed yu gej? Amidraliin tuluu hun 2 garaa, tolgoigoo ajilluul gedgiin, Ajil hudulmur hiij yavsanii buruu yu bgaan?
    • Алтан 2017-05-17 01:12:41
      атаархуу юм уу, цалинждаг ажилгүй нэгэн юм уу?