Манай хөлбөмбөгчид эхний ялалтаа байгуулав
Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайланд улсад эхэллээ. Тэмцээний D хэсэгт Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Киргизийн хүчирхэг багуудтай нэг хэсэгт багтсан Монгол улсын баг эхний тоглолтоо хийж, ялалт байгууллаа.  

Монголын залуучуудын футзалын шигшээ баг тивийн АШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо Арабын Нэгдсэн Эмират улстай хийж эхний үед манай тоглогч А.Тэмүүжин, Б.Баттулга нар гоол оруулж 2:1-ээр өндөрлөжээ. Харин хоёрдугаар үед А.Тэмүүжин, Б.Баттулга, Э.Бат-Оргил нар гоол оруулж, өрсөлдөгчөө 5:3-аар буулган авч тэмцээнээ ялалтаар эхлүүлж чадлаа. 

Футзалын хөлбөмбөгийн хөгжлөөр тивдээ төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг Иран, Арабын Нэгдсэн Эмират, Хятад улсуудтай тоглох нь манай шигшээ багийн залууст ур чадвараа ахиулах том боломж хэмээн хөлбөмбөгийн мэргжилтнүүд  үзэж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.