МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

07:30 цагт: “Business Breakfast” уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно. Зочноор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож бизнес эрхлэгчидтэй санал солилцоно.

09:00 цагт: Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинарыг зохион байгуулна. Семинараар Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбартай холбоотой асуудлуудыг ярилцах юм. Хаана: Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд

09:00 цагт: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил олгогч, ажил идэвхитэй хайгч иргэдийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор “Ажил олгогчдын клуб” байгуулах санаачлага гарган нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгт дүүргийн ажил олгогч байгууллагуудаас гадна мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээ авсан байгууллага оролцож сургалтанд хамрагдах иргэдийг бүртгэнэ. Хаана: БГД-ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гадна талбайд
 
09:30 цагт: “Тэжээл үйлдвэрлэл, зах зээл” сэдэвт хэлэлцүүлэг ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд болно.

10:00-16:00 цагт: Цагдаагийн байгууллагын "Нээлттэй өдөрлөг" төв талбайд болно.

10:00 цагт: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөгийг МУИС-ын дэргэдэх Монгол-Япон төвийн их танхимд зохион байгуулна.

11:00 цагт: Хан-Уул дүүргийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллаг, сургалтын төвүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх зорилгоор зохион байгуулж буй "Хөгжлийн харандаа" арга хэмжээ 19-ийн автобусны буудал буюу ажилчдын талбайд болно.

11:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хаана: Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт: Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг Монголын залуучуудын холбооны гадна талбайд болно.Тус өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага 1200 ажлын

14:00 цагт: Куба улсын бизнес уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно. Уулзалтад элчин сайд Раул Делгадо Консепсон болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно. Мөн Куба улсын ЛАБИОФАМ компаний үйлдвэрлэдэг мал эмнэлгийн эм, биодестицид, био бордоо, хоол хүнсний нэмэлт тэжээл болон бусад бүтээгдэхүүнүүд Монгол улсад хэр өгөөжтэй байх, хоёр талын хамтарсан дүн шинжилгээ хийх талаар харилцан ярилцана.
 
14:00 цагт: Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөний нээлтийн ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд болно.

Эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний бага хурал МХАҮТ-ын дэргэдэх "Корпорэйт"-н 5 давхарт Улаанбаатар mall танхимд болно.

Өнөөдөр олон улсын музейн өдөр. Энэ өдрийн тохиолдуулан

10:00 цагт: Монголын Үндэсний музейн гадна талбайд: Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол, “Нээлттэй ярилцъя” Чөлөөт индэр ажиллана.

13:00 цагт: “Ил хаант улсын өв соёл” сэдвээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш Д.Анхбаяр лекц уншина.

11:00 цагт: Төрийн түүхийн музейд “Монголчуудын байлдан дагууллын талаарх зарим маргаантай асуудлууд ”сэдвийн хүрээнд боловсролын ажлууд зохиогдоно.

14:00 цагт: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Догшидын аврал” үзэсгэлэн, Олон нийтэд зориулсан Бадмаараг сургуулийн 60 сурагчдыг хамруулсан флашмоб бүжгийн үзүүлбэр.

14:30 цагт: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Үзэсгэлэнгийн боловсролын ажил.

11:00 цагт: Монголын уран зургийн галерейд Сонсголынбэрхшээлтэй 29-р сургуулийн сурагчдад Монголын Уран Зургийн Галерейн шилдэг бүтээлүүдэд дохионы хэлээр тайлбар хийнэ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.