Унадаг дугуйн парад болно

МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд энэхүү төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүнгүүд гарч эхэлсэн юм. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хийгдэж эхэлсэн. Мөн унадаг дугуй ундаг залуусын тоо ч сүүлийн үед эрс нэмэгдсэн нь уг төслийн үр дүнг харуулж байгаа юм.

Энэ жилийн дугуйн парадыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Автомашингүй өдөр”-өөр тавдугаар 20-ны өдөр  зохион байгуулах гэж байна. Парадын зорилго нь Улаанбаатар хотод унадаг дугуйн замтай бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.

Өнгөрсөн жилүүдэд дугуйн парадад 1500 гаруй дугуйчид оролцож байсан бөгөөд их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой.

Дугуйн парадад “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллагууд оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй. Дугуйн парад Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-ны 14 цагаас эхэлнэ. Хэрэв та дугуйгүй бол Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээнүүд байх юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.