Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн иргэдийг залилжээ
Иргэн Б.Саруултамир гэгч этгээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ.Тэрбээр өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулжээ. Уг этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа оргон зугтаасан байна.
 
Тиймээс цагдаагийн газраас Б.Саруултамир гэгч этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг харсан хүн, мэдээлэл нь байгаа бол цагдаагийн 70130134 дугаарт мэдээлэл өгч болно. Түүнчлэн төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд иргэдийг сонор сэрэмжтэй хандаж, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байхыг анхааруулж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.