Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Дамдинсүрэнгийн зээ охин Лхамжавт 2  өрөө байр бэлэглэнэ
Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав өдгөө Дархан-Уул аймагт нийтийн байранд амьдардаг байна. Түүний тухай news.mn сайтын сэтгүүлч Л.Нарантөгсийн бэлтгэсэн “Эх орны удам: Эмгэнэлт амьдрал” видео нийтлэлийг олон нийтэд хүрээд байна.

Тэгвэл дөнгөж сая Манлай баатар Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуайд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх үрсийн баярыг тохиолдуулан Дархан хотод 2 өрөө байр бэлэглэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэ талаар Их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Сэтгэл эмтэрч зүрх шимшрэв. Миний шүтээн энэ хүний үр сад ингэж явааг дөнгөж сая харлаа. Энэ эрхэм түүхэн хүний хөрөг зургийг хүсэн байж зуруулж ажлынхаа үүдэнд залсан билээ. Агуу эх орончдын үр сад ингэж явах учиргүй.... Эвий минь миний эмээгээс ялгаа юу байх вээ. Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай! Хийнээ......!!!!” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичээд тун удалгүй хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа мэдэгджээ.

Википедиа хуудаснаас...

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцгийн нэр нь Жамсран.

Дамдинсүрэн 3 хүүтэй байжээ. Гэвч тэд хэлмэгдсэн. Ахмад хүү хошуу ноён Д.Долсонг Ёнзон хамбын «Төв» эсэргүү байгууллага гэгчийн хэргээр баривчилж, 1936 оны 12 дугаар сарын 31-нд буудан, хөрөнгийг нь хураажээ. Дунд хүү Д.Дампилыг 1938 оны 3 дугаар сарын 25-ны 11-р тогтоолоор 10 жил хорьж, хөрөнгийг нь хурааж, отгон хүү Д.Уртнасанг 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэсэн архивын баримт байдаг. 1929 онд Манлай баатрын ууган хүү үе улирсан хошуу ноён Д.Долсонгийн хөрөнгийг хураахад 2000 адуу, 8000 хонь ямаа, 100 үхэр, 100 гаруй тэмээг хураасан архивын мэдээ бий. Д.Долсон ноён 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДШЦК-ын 193 дугаар тогтоолоор, дунд хүү Д.Дампил 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ДШЦК-ын 145-р тогтоолоор, отгон хүү Д.Уртнасан нь 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1-р тогтоолоор цагаатгагдсан байна.



 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорнод аймгийн 6-р багын иргэн 86 настай 2017-05-30 03:03:56
    хөөрхий дөө энэ хөгшинд өдий болтол Монголын төр засаг Батлан хамгаалах яа төрийн өндөдлөгт суугаа хүмүүс яагаад ганц гэр ч гэсэн өгч болоогүй байсан юм бол оо ...
    183.177.98.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Жамбал  2017-05-22 09:52:06
    Удам залгах 3 хүүг нь зүйл дуусгаж. Ядахдаа эцэг нь ямар гавьяа байгуулсныг бодож болмоорсон. Ингэхээр л тэр үеийн төрийнхөн юу бодож явсан юм бол Өрөө төлөх
    66.181.185.116
    Мэдэгдсэн Хариулах
  • asa-d 2017-05-19 08:28:15
    byar hurgye Davgaa avragaa.. sain bna. noyodod shiruun. ardad zuulun eeltee yavaarai..
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-19 05:52:59
    Болоо ш дээ!!!! Овоо ш дээ, баярлалаа
    103.229.120.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Даниа 2017-05-19 02:37:51
    Цогтой халуун Эх оронч бидний төлөө амиа хайрлаагүй Манлай баатар минь цэгц шудрага, цэвэр мөртэй үлгэр авч дуурайвал хийморь гийх дээд үйлстэн мөн билээ.
    202.9.40.146
    Мэдэгдсэн Хариулах
  • ҮҮҮ 2017-05-19 01:38:45
    Ардын нам бид гавъяатай гэж цээжээ дэлддэг. Тэгвэл одоо хураасан хөрөнгөө буцааж өгөөчээ. ЛАЛАРУУД вэ ! Яадаг.
    202.126.91.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-05-19 01:29:48
    Ih avraga Davgaadaa mash ih bayarlalaa
    183.81.169.24
    Мэдэгдсэн Хариулах
  • usaikhan 2017-05-19 00:52:55
    ikh avragadaa talarkhaj bn shuu
    66.181.177.184
    Мэдэгдсэн Хариулах
  • бахархаж байна 2017-05-19 00:25:07
    Баярлалаа
    122.201.31.210
    Мэдэгдсэн Хариулах
  • sanal 2017-05-18 15:55:32
    энэ мэтийг дурьдвал өмч хөрөнгөө хураалгаж8 цаазлуулсан жишээ олон зуугаараа байгаа. энэ бол комунизмын нөлөө... Харин одоо Сумочин энэ үйл явдлаар PR хийж бна ...
    103.26.194.122
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-05-19 05:54:46
      Чамаар дутахгүй, атаач сэтгэлээ барьж сур, чи ч ойлгохгүй л дээ, хараажаар....
      103.229.120.217
      Мэдэгдсэн Хариулах
  • АШГҮЙ ТЭГЭЭСЭЙДЭЭ 2017-05-18 15:03:00
    Монглын төлөө зүтэгсэн түүхт хүний үр садыг ийм байлгадаг Төртэй гэж санасангүйЭнэ эмэ өмнө нь хэнд хандаад аргаа бараад байсан юм бол баримтжуулж түүхэнд үлдээ...
    103.57.92.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-05-18 14:20:46
    Hongoruud mini dee. Genco dargiin piar yavj buig oilgohgui bna gej uu. Manlai baatar Damdinsuren ntei ijil gej bna shu dee. Assa avarga huviasuguu uu? Haragdaac...
    213.55.176.253
    Мэдэгдсэн Хариулах
    • Тусгаар тогтнол 2017-05-18 21:14:45
      Чи үхээч. Пиар мөн ч бай биш ч бай ямар хамаа бнаа. туслаж бгаа нь сайн хэрэг биш үү? Юу ч чадку байж, эргүү ац вэ яадаг.
      103.229.123.91
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-05-18 14:12:23
    DAVGADORJ IH SAIN UIL HIIJEE. SAINIIG HUSIE.
    58.7.158.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Mishka 2017-05-18 13:29:54
    Garamgai baatar Bat-UUL
    76.10.142.50
    Мэдэгдсэн Хариулах
    • Тийм байх болтугай 2017-05-18 15:57:58
      PR биш байгаасай, Хүнд туслая гэсэн ҮНЭН САНАА байгаа бол үнэхээр талархаад барашгүй. Юу л бол доо... харж л байя
      103.26.194.122
      Мэдэгдсэн Хариулах
  • ххх 2017-05-18 12:50:13
    Монголын төр тэр их мал хөрөнгийг нь хураачихаад, 2 хүнийг нь цаазалж, 1 хүнийг нь шоронд алчихаад 2 өрөө байр өгчихөж чадахгүй ямар ч арчаагүй юм дээ.
    66.181.189.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2017-05-18 10:48:38
    Үнэнхээр бахархаж бна
    103.229.121.40
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-05-18 10:35:11
    Их аварга дүүгээ үнэхээр магтмаар байна. Бусад нь жишээ аваасай. Ялангуяа төрийхөн. Энэ аугаа түүхэн эх орончийн удмыг дэмжиж дээш нь гаргах хэрэгтэй. Эдний цус...
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-05-18 10:16:42
    Ийм үйлсийг эх оронч эртэй бяртай хөвгүүд хийдгийн. Ахын дүү зөв юм хийсэн байна. Баяр хүргэе.
    66.181.170.110
    Мэдэгдсэн Хариулах