Ерөнхийлөгч санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичигтэй танилцаж, дараах санал хүргүүлэв.

Санал хүргүүлэх тухай албан бичигт “Танай 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 4805 дугаар албан бичигтэй танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч дараах санал хүргүүлснийг үүгээр уламжилж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийг дээдлэх ёсыг хангах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэрийн зарчмын хүрээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг томилох, энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
  2. Шинээр Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болох;
  3. Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах тухай Ерөнхий сайд саналаа өргөн мэдүүлбэл Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
  4. Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх;
  5. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх.

Энэхүү санал, төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх зарчмыг хатуу баримтлах нь зүйтэй” хэмээжээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-05-18 14:01:08
    ундсэн хуулийг еерчлехед хузуу дутна чи тэгээд ч чамд хузуу байх биш дээ естой буцах эхнэрийн сэтгэлээр хариу егсен байна муу хузуугуй пизда чинь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • цагдаа 2017-05-18 08:29:40
    буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг шоронд орох чамд ҮХ-ийн өөрчлөлт хамаагүй шүү
    66.181.176.90
    Мэдэгдсэн Хариулах
    • Оркмаад 2017-05-18 09:49:32
      За чи дутааааааааа оогий
      66.181.177.142
      Мэдэгдсэн Хариулах