Хүмүүжигчдийн урласан гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, алба, салбар нэгжүүдээс хүмүүжигчдийн гар урлалын бүтээлүүд болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна, худалдан борлуулж байна.
           
Өнөөдрийн үйл ажиллагаанд Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн урласан төрөл бүрийн зөөлөн оёдлын бүтээгдэхүүн, Хорих 409 дүгээр ангийн харьяа "Газар-Ивээл" ТӨААТҮГ-аас үйлдвэрлэсэн гутал, төрөл бүрийн хатуу оёдлын бүтээгдэхүүн, “ШТН” ТӨААТҮГ-аас шохой, шохойн чулуу, эрдэст нунтаг, замасканы нунтаг, сувинерын бүтээгдэхүүн, “Хэрэмт цамхаг” УТҮГ-аас хөнгөн блок, нүхтэй блок, вакум цонх, хаалга, хаалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 413 дугаар ангиас чулуун шатар, төрөл бүрийн бэлэг дургалын зүйлс, модон эдлэлүүдийг дэлгэн тавьжээ.
           
Тус байгууллагаас хүмүүжигчдэд мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүжигдэд цалин олгож, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг нь барагдуулдаг аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.