Элэг шилжүүлэн суулгуулсан Л.Бүжинлхам эмнэлгээс гарчээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн сарын 23-нд хийсэн. Мэс заслын дараах эмчилгээ амжилттай болж  охин өчигдөр  эмнэлгээс гарчээ.

Охиндоо донор болсон ээжийнх нь биеийн байдал мөн сайн байгаа аж.

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа болсон. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ. Л.Бүжинлхам охин 2010 онд нярай үедээ буюу гурван сартайдаа төрөлхийн цусны замын битүүрэлтэй болсон гэдэг.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.