Тэрбумтан Майкл Блумберг Улаанбаатарт тусламж үзүүлнэ

АНУ-ын тэрбумтан, эдийн засаг бизнесийн мэдээллийн “Блумберг” агентлагийг үүсгэн байгуулагч Майкл Блумберг сайн санааны сангаар дамжуулан хувиасаа 40 хотод хандив өгөхөөр болсон тухай “Guardian” сайт мэдээлжээ.
 
М.Блумберг Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байхдаа олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаануудыг санаачлан хэрэгжүүлж байсан. Тухайлбал, 2003 онд тэрбээр ресторан, баар, цэнгээний газарт тамхи татахыг хориглох шийдвэр гаргаж байсан байна. Түүнээс хойш М.Блумбергийн хэрэгжүүлсэн сахар, тамхидалтын эсрэг тэмцэл Мексик, Филадельфаас эхлээд дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн түүхтэй. Өнгөрсөн жил ДЭМБ-ын халдварт бус өвчлөл хариуцсан төлөөлөгчөөр ажиллах болсон туүний нийт хөрөнгө 47.5 тэрбум ам.доллараар тоологдох бөгөөд дэлхийн хамгийн баян найман эрхмийн нэг юм.
 
Тэгвэл Майкл Блумберг цаашдаа дэлхийн 40 хотод өөрийн философи хийгээд санал санаачилгаа түгээн дэлгэрүүлэхээр болсон байна.
 
Тэрбээр сахарын зохисгүй хэрэглээ, эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдол, тамхидалт зэрэг шалгуураар дэлхийн 40 хотыг сонгож, таван сая ам.долларын буцалтгүй тусламж олгох “Эрүүл хот байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Харин тэдгээр хотын тоонд манай нийслэл Улаанбаатар хот багтсан байна.
 
Улаанбаатараас гадна Угандагийн Кампала, Балбын Катманду, Ганын Аккра, Колумбын Меделин гэх мэт хотууд багтжээ. Хандивын мөнгө нь иргэд хотод ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн хийжүүлсэн ундааны дээр тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэд спортоор хичээллэж дадах зэрэг ажилд зориулагдах юм байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu,New York 2017-05-20 11:16:02
    Add tumnii toloologchidoor ybuulsan,tailing television,radio r bainga medeeleh Herev tosol zob heregjuulehgui bol ter hun tsaashid,hench gar sungahgui
  • бөа 2017-05-19 10:14:38
    Энэ мөнгө ард түмэнд хүрэх үү, Дээрээсээ эхлээд хувь хүртсээр байгаад арав дахин буураад хотонд ганц нэг тамхи татах цэг гэсэн самбар нэмэгдээд дуусна
  • ШИЛЭН ДАНС 2017-05-19 07:37:40
    ШИЛЭН ДАНС хөтлөхгүй бол МАН АН-ын Офшорчидынл хөрөнгө болно доо,
  • Зоригтбаатар 2017-05-19 04:15:52
    Уг мөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтээс санал асуулгыг интенэтээр авч,зарцуулалтын тайланг сар бүр интернетэд байршуулж, зориулалтын дагуу ашиглаарай"
  • Keke 2017-05-19 03:38:04
    Еврей хүн гэхэд дажгүй Хүн шиг санагддаг шүү...
  • irgen1 2017-05-19 02:24:48
    ЭНХБОЛД БАТБОЛД 2 ХУВААГААД Л ИДЧИХНЭ Ш ДЭЭ УГ НВ ЗОРИЛТОД БҮЛЭГТЭЭ ХҮРЭЭСЭЭ цаддаггүй хэдэн бирд байна аа яаж сална ард түмэн минь туйлдаж байна даа
  • zochin 2017-05-19 02:24:21
    utaa arilgahad .... hamgiin olon hund maraatai.
  • монгол 2017-05-19 02:01:21
    ямар буянтай хүн бэ Улаанбаатар маань дэлхийн Эрүүл хот болох нь